1 MORE MONGOLIANS THAN EVER STUDYING IN THE U.S. WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2024/11/22      2 THE PARLIAMENT FINALIZES AND ADOPTS AMENDMENTS TO THE NUCLEAR ENERGY LAW WWW.GOGO.MN PUBLISHED:2024/11/22      3 WORSENING AIR POLLUTION IN MONGOLIAN CAPITAL SPARKS PUBLIC ALARM WWW.SOCIALNEWS.XYZ PUBLISHED:2024/11/22      4 THE GOVERNMENT OF MONGOLIA SUPPORTS THE NEXT COMPREHENSIVE REFORM OF THE "ERDENES MONGOL" GROUP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      5 PRESIDENT OF MONGOLIA VETOES THE LAW ON THE STATE BUDGET FOR 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      6 DRAFT AMENDMENT TO THE LAW ON LABOR FORCE MIGRATION TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/22      7 ADB, MONGOLIA SIGN PROJECTS TO DRIVE CLIMATE ACTION, ENHANCE HEALTH SERVICES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/11/22      8 MONGOLIA HOLDS FIRST NATIONAL COMMITTEE SESSION ON THE SOVEREIGN WEALTH FUND AND HOUSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      9 BIDS FOR INCINERATION PLANT AND WASTE TO ENERGY PLANT TO BE ANNOUNCED NEXT MONTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/11/20      10 CHINESE AMBASSADOR VISITS HIGHWAY PROJECT IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/11/20      ЧАНАРТАЙ, ХЯМД ЭМЭЭР ХАНГАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     ТӨГРӨГ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН 11 САРЫН ДООД ЦЭГТЭЭ МӨРДӨГДӨЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     МОНГОЛД ДУНДАЖ ӨРХ 8 ЖИЛ МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛЖ БАЙЖ ОРОН СУУЦТАЙ БОЛОХООР БАЙНА WWW.BLOOMBERTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     "UNITED AIRLINES" МОНГОЛ УЛС РУУ ДОЛОО ХОНОГТ ГУРВАН УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     АХБ МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ, САЙЖРУУЛАХАД $182.2 САЯЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ЭЦЭСЛЭН БАТЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     УЛААНБААТАР ХОТЫН БОНДЫН АРИЛЖАА ЭЦЭСЛЭГДЭЖ, $500 САЯЫГ ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/22     “XANADU MINES” КОМПАНИ "САНТ ТОЛГОЙ" ТӨСЛӨӨСӨӨ ЗЭСИЙН ӨНДӨР АГУУЛГАТАЙ БАЙХ БОЛОМЖТОЙ 4 ШИНЭ БҮС ИЛРҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАЙРЛАХ 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, НЭГ ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20     ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/11/20    

Төгрөг ам.долларын ханш сүүлийн 11 сарын доод цэгтээ мөрдөгдөж байна www.bloombergtv.mn

Төгрөгийн ханшийн өөрчлөлтөд чухал нөлөөтэй валютын нөөц X сарын эцэст 4.7 тэрбум ам.доллар болоод байна
Сүүлийн байдлаар төгрөг ам.долларын ханш 3415-д мөрдөгдөж байгаа нь өнгөрсөн оны XII сарын сүүлд хүрсэн түвшин юм. Оны эхэнд 3412.5 нэгжид мөрдөгдөж байсан төгрөгийн ханш III сард ам.долларын эсрэг 1.9 хувиар чангарч, энэ оны хамгийн чанга түвшиндээ хүрсэн. Төгрөгийн ханшийн өөрчлөлтөд чухал нөлөөтэй валютын нөөц энэ оны III сард анх удаа 5.2 тэрбум ам.долларт хүрснээс хойш буурсаар X сарын эцэст 4.7 тэрбум ам.доллар болоод байна.
Оны эхний хагас жилд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж 5.6 хувиар өссөн бол III улиралд өсөлт саарч, 5 хувьтай гарахад ХАА-н салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Мөн нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хагаст 40.6 сая тоннд хүрснээр нийт төсвийн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гэсэн ч оны II улиралд импорт өсөж, Төв банкнаас своп хэлцлийн өр төлбөрийн хэсгийг нь эргэн төлсөнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, төгрөгийн ханш 3381 нэгжид хүрч сулраад байна.
Төгрөгийн ханш оны эхний III улиралд харьцангуй тогтвортой байсан ч X сарын 9-нөөс эхлэн тасралтгүй суларсаар сүүлийн байдлаар ам.долларын эсрэг энэ оны бүх өсөлтөө алдаж, оны эхнээс 0.07 хувиар суларлаа.
Монгол Улсын гадаад худалдаа X сард 444.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн. Төгрөгийн ханшийг харвал өмнөх оны мөн үед 3439-д мөрдөгдөж байсан нь одоогийнхоос 0.7 хувиар сул түвшин юм. Хэдий төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн ч III улиралд ам.долларын ханш 5.6 хувиар чангарсан, мөн геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаа зэрэг нь дотоодын валютын ханшид нөлөөлж буй.


Нийтэлсэн огноо2024-11-22