Угаарын хийд хордсон гэх иргэдийн тоо өнгөрсөн 7 хоногийнхоос 2 дахин нэмэгдэв www.bloombergtv.mn
“Коронавирус”-ийн эрсдэлтэй зэрэгцээд угаарын хийд хордсон иргэний тоо дахин нэмэгдэж эхэллээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүнд болон хөнгөн хэлбэрээр 36 өрх дуудлага өгч тусламж, зөвлөгөө авсан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
Мөн нэгдүгээр сарын 26-ны байдлаар нийт 46 мянга 828 өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулсан гэж Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ.
Ижил хугацаанд агаар дахь PM2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 1.5-2 дахин их, PM10 тоосонцор хүлцэх хэмжээнд гарсан байна. Мөн хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 1.8 дахин, азотын давхар исэл 20-80 хувиар өндөр гарсныг agaar.mn харуулж байна.
Нийтэлсэн огноо2020-01-27