1 RUSSIAN DISCOUNT RETAILER FIX PRICE EXITS MONGOLIA WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/11/03      2 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES MAJOR CARGO VOLUME, VALUE RISE IN Q1-Q3 WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/11/03      3 MONGOLIA CONSIDERS PURCHASE OF CZECH L 410 NG AND L-39 SKYFOX AIRCRAFT WWW.MILITARNYI.COM PUBLISHED:2026/11/03      4 AROUND 40% OF THERMAL POWER PLANT NO. 5 CONSTRUCTION COMPLETED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      5 MONGOLIA, INDIA DISCUSS RARE EARTHS, OIL REFINERY, AND TECH COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      6 MINISTER INTRODUCES SPECIALIZED HIGH SCHOOL MODEL AS MAJOR EDUCATION REFORM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/03      7 RIO TINTO SHARES MOVE RED ON YEAR: MINING PAUSE ADDS TO PULLBACK WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/11/02      8 10TH MEETING OF THE MONGOLIA-SOUTH KOREA INTERGOVERNMENTAL JOINT COMMITTEE HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      9 NIGHTTIME ELECTRICITY TARIFF DISCOUNTS BEGIN FOR GER DISTRICT HOUSEHOLDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/02      10 KHUSTAI PARK RECOGNIZED IN GREEN DESTINATIONS TOP 100 STORIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/02      "2026-2030 ОНД УЛААНБААТАР ХОТОД 17 МЯНГА ГАРУЙ АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     З.МЭНДСАЙХАН: ИНФЛЯЦ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГСӨН ТУЛ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТААРАХ НЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     У.ХҮРЭЛСҮХ: ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ УСАН ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨВИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАЛДАХГҮЙ УЧРААС ИРГЭД ДАРААЛАЛ ҮҮСГЭХ ШААРДЛАГАГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     "САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛД ОРСОН ЗЭЭЛДЭГЧИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 48 ХҮРТЭЛХ САРААР СУНГАНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/03     НЭГ БАЙРЫГ 65 ХҮНД ХУДАЛДСАН ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     КАЗАХСТАН УЛСЫН ХИЛ ДЭЭР УРТ ДАРААЛАЛ ҮҮССЭНИЙ УЛМААС ОРОСЫН ТЭЭВЭРЛЭГЧИД МОНГОЛООР ДАЙРСАН ЗАМЫГ СОНГОХ БОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     УЛААНБААТАРЫН АГААРЫН БОХИРДЛЫГ ₮14.9 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 55% БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 35 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүл www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзаж, Оюу толгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч иргэд Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр, дансаараа авах саналыг олноороо дэмжсэн учраас иргэдийн санаачилгыг хүндэтгэж, бодлого шийдвэртэй тусгаж ажиллах нь зүйтэй гэдгийг сануулсан юм. 
Тэрээр "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Нийтийн өргөдөл, гомдлын системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх санал гаргасан. Иргэдийн зүгээс ногдол ашгийг бэлнээр, өөрсдийн дансаар дамжуулан авах хүсэлтийг олноороо дэмжиж байгаа учраас энэ санаачилгыг хүндэтгэж, бодлого, шийдвэртээ тусгах нь зүйтэй.
Дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, бензин, шатахууны хомсдол, тээвэр, ложистикийн саад бэрхшээл, дайн тулаан зэрэг нь улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ нөхцөл байдал манай улсын эдийн засаг, иргэдийн амьдралд ч шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, бид эдийн засгийн томоохон сорилттой нүүр тулж байна.
Ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Тиймээс Оюу толгойн ногдол ашиг болох 3 их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүлэх нь зүйтэй. Төр, засгийн зүгээс иргэдэд эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх шуурхай арга хэмжээ авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэлээ.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-03