Монголын эдийн засаг 10.7 хувиар агшсан нь шинжээчдийн таамгийг давлаа www.bloombergtv.mn
Оны эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшсаныг ҮСХ мэдээллээ. Эдийн засаг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх эдийн засагчдын клубын шинжээчид болон Монголбанкны таамгаас хүчтэй агшжээ. Шинжээчдийн дундаж таамаг 3.9 хувиар агшина гэсэн бол Монголбанкны ерөнхийлөгч 7 хувиар агшсан байх магадлалтай гэж мэдээлж байв.
Цар тахлаас үүдэж экспорт огцом буурсан эхний улиралд уул уурхай, олборлох салбарын агшилт 7.6 нэгж хувийг нь бүрдүүлсэн байна. Мөн агшилтын 2.1 нэгж хувийг тээвэр, холбооны салбар, 1.3 пункт нь бөөний, жижиглэн худалдаа, 1 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татвар байна.
Нийтэлсэн огноо2020-05-20