Махны нийлүүлэлт нэмэгджээ www.eagle.mn
Бэлэн байдлыг тодорхой аймаг, нийслэлд 10 хоног үргэлжлүүлэх болсон учраас хөл хорио тогтоосон хэвээр байна. Арванхоёрдугаар сарын эхний өдөр махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 7 тонноор өсч 96,3 тоннд хүрсэн тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдлээ. Тус газрынхан үнийг хөөрөгдлөөс сэргийлж таван дүүргийн хүнсний зах, худалдааны төвүүлэд хяналт тавьсан хэвээр байна. Өнөөдрийн хувьд хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7300-7500 төгрөг, үхрийн цул мах 11500-12000 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэйгээр “Хүчит шонхор” захад зарагджээ.
Өндөгний үнэ ч тогтвортой байна гэж хяналтынхан мэдэгдэж байна.
ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 24, чатботод 19, дуут шуудангаар гурав, и-баримт апликэйшнээр гурван иргэн тус тус хандан гомдол гаргасан байна.
Нийтэлсэн огноо2020-12-02