1 INVESTOR DEMAND CENTERS ON THE STOCK MARKET, KEEPING MARKET OUTLOOK POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      2 FUEL EQUIVALENT TO 2.5 DAYS OF CONSUMPTION IMPORTED OVER THE WEEKEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      3 AROUND 5,000 HOUSEHOLDS USING LIQUEFIED GAS HEATERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      4 MONUMENT OF S.ZORIG MOVED BACK TO ORIGINAL LOCATION WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/04      5 ALL VEHICLES EXEMPT FROM LICENSE PLATE RESTRICTIONS ON SEPTEMBER 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      6 FUEL TO BE SOLD BY EVEN-ODD LICENSE PLATE, WITH MNT 50,000 LIMIT PER VEHICLE STARTING AUGUST 4 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      7 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      8 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      9 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      10 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР 5000 ОРЧИМ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТЫН НЭГ УЛСЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.НАЙДАЛАА: ОХУ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРЧИХВОЛ БИД НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ЭНЭ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 15 ХОНОГООР НЭМЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ДЭЛХИЙН 190 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧ “НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛИЙГ ҮЗЭЖ СОНИРХОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     СКҮҮТЕР, МОПЕДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ӨНӨӨДӨР ТЭГШ ТООГООР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИНТАЙ ИРГЭДЭД ШАТАХУУН ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"1.4 сая гаруй иргэнд 3 сая тун вакцин авах асуудлаар AstraZeneca, Moderna компанитай хэлцэлд хүрэх ажлыг зохион байгуулна" www.ikon.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр сэтгүүлчийн вакцины талаар асуусан асуултад УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө.
 
Вакцинтай холбоотой асуудлаар Сангийн сайд ахалж, Гадаад хэргийн сайд орлогчоор нь ажиллаж буй томоохон ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм.
Тэрбээр "Өнөөдөр ДЭМБ-аас бүртгэсэн вакцин нэг ч алга. Гэхдээ дэлхийн хэмжээнд хөгжүүлэлт нь нэлээд амжилттай яваа 10 вакцин гуравдугаар шатлалдаа орсон. Тухайлбал, Moderna, Astra Zeneca компанийн болон, Орос, Хятадын гэсэн вакцинууд тухайн үндэстнийхээ бүртгэлд хамрагдаж, олон улсад үр дүнгээ тайлагнах, цаашлаад олон улсын түвшинд бүртгэгдэх шатандаа яригдаж эхэлсэн.
 
Хэрвээ вакцин ДЭМБ болон олон улсын хатуу хоригтой орнуудын бүртгэлд хамрагдаад эхэлсэн тохиолдолд Монгол Улс хамгийн эхний ээлжид хамрагдах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна.
 
Гэхдээ Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар тухайн иргэн вакцинд хамрагдах нь сайн дурын үндсэн дээр явагддаг. Дэлхийн дийлэнх оронд вакциныг заавал хийдэг бол манай улс сайн дурын үндсэн дээр хийдэг. Бид нийт зургаан чиглэлээр вакцин үйлдвэрлэгч орнуудтай болон Дэлхийн банк, ДЭМБ зэрэг байгууллагын бий болгосон Ковикс механизмын хүрээнд вакцин авах ажлыг зохион байгуулж байгаа.
 
Одоогоор зарлагдаад буй вакцинууд бүгд 18 нас хүртэлх насны хүүхдэд хийдэггүй.
 
Өөрөөр хэлбэл манай улсын 1.3 сая хүүхэд /иргэн/ вакцинд хамрагдахгүй. Үлдсэн хоёр сая иргэний 20% буюу 660,000 гаруй иргэнд хийх сая гаруй тун вакцины асуудал Дэлхийн банк, ДЭМБ зэрэг байгууллагуудын хамтарсан механизмын хүрээнд шийдэгдэнэ. Хоёр саяас үлдэх 1.4 сая гаруй иргэнд 3 сая тун вакцин авах асуудлаар AstraZeneca, Moderna зэрэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай цахим хурал хийж, мэдээлэл аваад, хэлцэлд хүрэх ажлыг зохион байгуулна.
"Ковикс"-ын хүрээнд вакцинжуулалтад хамрагдах эхний гурван орны жагсаалтад Монгол Улс багтсан. Засгийн газрын хуралдаан болгоноор КОВИД-19-ийн цаг үеийн мэдээллийг солилцож, ярилцаж байгаа" гэв.


Нийтэлсэн огноо2020-12-02