Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно www.gogo.mn
Шатахууны хомсдол үүсээд байна. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийж өнөөдрөөс буюу наймдугаар сарын 4-нөөс авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж, нэг удаад 50 мянган төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх зохицуулалтын талаар мэдээлсэн.
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид 50,000 төгрөгт шатахуун авна. Энэ зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
0, 2, 4, 6, 8 буюу улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
1, 3, 5, 7, 9 буюу улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид наймдугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч нар дээрх хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэх юм.
Нийтэлсэн огноо2026-08-04





