1 INVESTOR DEMAND CENTERS ON THE STOCK MARKET, KEEPING MARKET OUTLOOK POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      2 FUEL EQUIVALENT TO 2.5 DAYS OF CONSUMPTION IMPORTED OVER THE WEEKEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      3 AROUND 5,000 HOUSEHOLDS USING LIQUEFIED GAS HEATERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/04      4 MONUMENT OF S.ZORIG MOVED BACK TO ORIGINAL LOCATION WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/04      5 ALL VEHICLES EXEMPT FROM LICENSE PLATE RESTRICTIONS ON SEPTEMBER 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      6 FUEL TO BE SOLD BY EVEN-ODD LICENSE PLATE, WITH MNT 50,000 LIMIT PER VEHICLE STARTING AUGUST 4 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      7 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/04      8 REGIONAL INITIATIVE ON DUST STORMS TO BE LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/31      9 MONGOLIA TO IMPORT 6,000 TONS OF AI-92 AND AI-95 GASOLINE FROM CHINA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/31      10 MONGOLIA, JAPAN EXPAND ENERGY EDUCATION PARTNERSHIP WWW.MYANMARITV.COM PUBLISHED:2026/07/31      СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР 5000 ОРЧИМ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧ МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТЫН НЭГ УЛСЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.НАЙДАЛАА: ОХУ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ОРЧИХВОЛ БИД НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ЭНЭ ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 15 ХОНОГООР НЭМЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ДЭЛХИЙН 190 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧ “НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛИЙГ ҮЗЭЖ СОНИРХОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     СКҮҮТЕР, МОПЕДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     ӨНӨӨДӨР ТЭГШ ТООГООР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИНТАЙ ИРГЭДЭД ШАТАХУУН ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/04     Б.ДАШПҮРЭВ: МАРГААШААС ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТ НЭМЭГДЭЖ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ХАРЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР НҮБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31     Н.УЧРАЛ "РОСНЕФТЬ"-ИЙН ЗАХИРАЛ ИГОРЬ СЕЧИНД ШАТАХУУНТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/31    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч “Нүүдэлчин” фестивалийг үзэж сонирхоно www.montsame.mn

Монголын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчилдаг “Нүүдэлчин” фестивалийг энэ удаад дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч үзэж сонирхоно.

Нийслэлийн Налайх дүүрэгт наймдугаар сарын 21-23-нд өдөр зохион байгуулах тус фестивалийн зочид нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-гийн төлөөлөгчид юм.  “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд болох СОР17 хуралд 190 гаруй орны 5 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэх билээ. 

Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээх зорилготой “Нүүдэлчин” фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестиваль нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой агуулгад ач холбогдол өгч, монголчууд байгальтайгаа хэрхэн шүтэлцээтэй амьдардаг, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн уламжлалт ухаан, нүүдлийн соёлыг шингээхийг зорьсныг СОР17 Үндэсний хорооны ажлын албаны Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооноос мэдээлэв. Мөн СОР17 хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч, аялалд хамруулахаар 85 жуулчны баазыг бэлдэн, одоогоор мянга орчим ор захиалаад байгаа ажээ.

СОР17 хурлын үеэр соёлын хөтөлбөрийн хүрээнд “цэнхэр”, “ногоон” бүсэд монголын өв соёл, урлагийг сурталчлах тоглолт, үзэсгэлэн, соёлын олон үйл ажиллагаа өрнүүлж, үүнд Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Монголын уран зургийн галерей болон музей, соёлын өвийн байгууллагуудын хамтарсан тоглолт, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. 



Нийтэлсэн огноо2026-08-04