1 TWO NEW PRODUCTS LAUNCHED ON MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      2 MONGOLIA: RSF PRESENTS ITS RECOMMENDATIONS TO STRENGTHEN AMBITIOUS PRESS FREEDOM BILL WWW.RSF.ORG PUBLISHED:2024/12/04      3 ADB, XACBANK SIGN $50 MILLION DEAL TO BOOST CLIMATE AND MSME FINANCING IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2024/12/04      4 CENTRAL BANK OF MONGOLIA PURCHASED 1.6 TONS OF PRECIOUS METALS IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      5 MONGOLIA EXPORTS 74.2 MILLION TONS OF COAL IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      6 IT, SERVICES LEAD MONGOLIA’S DIVERSIFICATION AWAY FROM MINING WWW.EMERGING-EUROPE.COM PUBLISHED:2024/12/03      7 JAPAN EXPANDS OFFICIAL SECURITY ASSISTANCE SCHEME, FLEXES CLOUT IN MORE NATIONS WWW.SCMP.COM PUBLISHED:2024/12/03      8 MONGOLIA DEFINES ITS VISION FOR ARTIFICIAL INTELLIGENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/03      9 CYRILLIC MONGOLIAN EDITIONS OF XI'S BOOKS RELEASED IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2024/12/03      10 BAOGANG SEES RAPID GROWTH IN STEEL EXPORTS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2024/12/03      ТОСОНЦЭНГЭЛ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫГ ТЭЛМЭН ДЭД СТАНЦТАЙ ХОЛБОЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ЗАРДЛАА ХЭМНЭЖ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     "10 АРЬСНААС 9 НЬ ГЭМТЭЛТЭЙ" - АРЬС, ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ ТЭЛЭХЭД ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР ТОМ СОРИЛТ БОЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УУЛ УУРХАЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДТЭЙ УСНЫ ТӨСЛҮҮДИЙГ УЯЛДУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД БЭЛЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     МОНГОЛООС ЯПОН РУУ ЭКСПОРТЛОХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ОЛГОХ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМААР ОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОНТОЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ТҮГЖРЭЛД БАГА НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ШАЛГУУР ХАМААРАХГҮЙ, УЛСЫН ДУГААРЫГ ХЭВИЙН ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     УИХ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03     БНСУ-ТАЙ ХАМТРАН ДРОН НИСГЭГЧ ОПЕРАТОРУУДЫГ СУРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03     ХОРВООГ ХЭЗЭЭ ОРХИХЫГ ТАНЬ AI ТООЦООЛНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03    

BI: "Mongolian Mining Corporation" 2026 онд хугацаа нь дуусах бондоо дахин санхүүжүүлэх зорилгоор шинэ бонд гаргаж магадгүй www.bloombergtv.mn

“Mongolian Mining Corporation” нэгдэн нийлэх, худалдан авах хэлцэл нэмж хийвэл зэрэглэл нь ахих магадлал өснө гэж "Bloomberg Intelligence” онцолж байна
Монголын коксжих нүүрсний гол экспортлогчдын нэг “Mongolian Mining Corporation” компани энэ онд ашиг, борлуулалтын орлогын түүхэн дээд үзүүлэлт тайлагнаж магадгүй байна. Зах зээл, үйл ажиллагааны энэ таатай үед “Mongolian Mining Corporation”-ийн дараагийн алхмууд юу байх талаар “Bloomberg Intelligence”-ийн зээлийн шинжээч Эндрю Чаны гаргасан шинжилгээнээс онцлох ажиглалтуудыг хүргэж байна.
Шинэ бонд гаргаж магадгүй
Коксжих нүүрсний үнэ хэвээр хадгалагдана гэж тооцоолбол “Mongolian Mining Corporation” 2026 онд хугацаа нь дуусах 226 сая ам.долларын бондынхоо өр төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай бэлэн мөнгө хуримтлуулах төлөвтэй. Хэдий тийм боловч тус бондын хүлээгдэж буй өгөөж ердөө долоо орчим хувьтай байгаа тул компани шинэ бонд гаргаж, дахин санхүүжүүлэлт хийх магадлалтай гэж үзжээ.
Үүнээс гадна охин компани болох “Khangad Exploration”-ийн 20 хувийг БНХАУ-ын тээвэр логистикийн “Jiayou International Logistics”-т зарж, 88.8 сая ам.доллар хүлээн авсны зэрэгцээ хэлцлийн хүрээнд 2024-2034 оны хооронд нүүрсний борлуулалтаас 2.5 тэрбум ам.доллар олох төлөвтэй тул урт хугацаандаа хөрвөх чадварт нь сайн нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Зах зээлийн төлөв байдлыг харвал хэдийгээр БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын сэргэлт удаашралтай байгаа ч 2025 онд Засгийн газрынх нь мөчлөг сөрсөн дэмжлэгийн арга хэмжээ гангийн эрэлтийг сайжруулах боломжтой. Ингэснээр БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид Австралийн нүүрстэй харьцуулахад хямд үнэтэй Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.
“Mongolian Mining Corporation”-ийн хувьд “Jiayou International Logistics”-тай урт хугацааны борлуулалтын гэрээ үзэглэсэн, мөн “Baotou Iron & Steel ба China Shenhua” зэрэг БНХАУ-ын Төрийн өмчит томоохон компаниудтай хэлцэл хийгээд буй тул нүүрс борлуулалтын хэмжээ нь цаашид өндөр хэвээр хадгалагдах магадлалтай байгаа аж.
Алтаар төрөлжүүлнэ
“Mongolian Mining Corporation”-ийн хөрөнгө оруулалт хийж, 50 хувийг нь эзэмших болсон “Эрдэнэ Монгол” ХХК 2025 оны II улиралд анхны алтаа олборлох хүлээлттэй байна. Энэ нь “Mongolian Mining Corporation”-ийн бизнесийг төрөлжүүлж, орлогыг нэмэгдүүлснээр зэрэглэл тогтоогчдын хараанд өртөх ч тэр хүртэл нэлээд хугацаа орохоор байгааг дээрх шинжилгээнд онцолжээ.
Алт олборлож эхэлснээр одоогийн ханшаар тооцвол компанид 150 сая ам.долларын нэмэлт орлого орж ирнэ гэж “Bloomberg Intelligence” тооцоолсон ч энэ нь “Mongolian Mining Corporation”-ийн нийт борлуулалтын орлогын 20 хувьд ч хүрэхгүй дүн юм. Тиймээс өдгөө B3/B+ түвшинд байгаа “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг сайжруулахад энэ нь хангалттай бус байна гэж үзжээ.


Нийтэлсэн огноо2024-12-02