1 RIO TINTO LIFTS 2025 GUIDANCE FOR CAPEX, COPPER OUTPUT WWW.REUTERS.COM PUBLISHED:2024/12/04      2 SAUDI ARABIA AFFIRMS COMMITMENT TO COOPERATION WITH MONGOLIA IN RENEWABLE ENERGY, MINING, AND TOURISM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      3 TWO NEW PRODUCTS LAUNCHED ON MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      4 MONGOLIA: RSF PRESENTS ITS RECOMMENDATIONS TO STRENGTHEN AMBITIOUS PRESS FREEDOM BILL WWW.RSF.ORG PUBLISHED:2024/12/04      5 ADB, XACBANK SIGN $50 MILLION DEAL TO BOOST CLIMATE AND MSME FINANCING IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2024/12/04      6 CENTRAL BANK OF MONGOLIA PURCHASED 1.6 TONS OF PRECIOUS METALS IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      7 MONGOLIA EXPORTS 74.2 MILLION TONS OF COAL IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/04      8 IT, SERVICES LEAD MONGOLIA’S DIVERSIFICATION AWAY FROM MINING WWW.EMERGING-EUROPE.COM PUBLISHED:2024/12/03      9 JAPAN EXPANDS OFFICIAL SECURITY ASSISTANCE SCHEME, FLEXES CLOUT IN MORE NATIONS WWW.SCMP.COM PUBLISHED:2024/12/03      10 MONGOLIA DEFINES ITS VISION FOR ARTIFICIAL INTELLIGENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/03      ТОСОНЦЭНГЭЛ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫГ ТЭЛМЭН ДЭД СТАНЦТАЙ ХОЛБОЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ЗАРДЛАА ХЭМНЭЖ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     "10 АРЬСНААС 9 НЬ ГЭМТЭЛТЭЙ" - АРЬС, ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ ТЭЛЭХЭД ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР ТОМ СОРИЛТ БОЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УУЛ УУРХАЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДТЭЙ УСНЫ ТӨСЛҮҮДИЙГ УЯЛДУУЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД БЭЛЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     МОНГОЛООС ЯПОН РУУ ЭКСПОРТЛОХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ОЛГОХ ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМААР ОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОНТОЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     ТҮГЖРЭЛД БАГА НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ШАЛГУУР ХАМААРАХГҮЙ, УЛСЫН ДУГААРЫГ ХЭВИЙН ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/04     УИХ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03     БНСУ-ТАЙ ХАМТРАН ДРОН НИСГЭГЧ ОПЕРАТОРУУДЫГ СУРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03     ХОРВООГ ХЭЗЭЭ ОРХИХЫГ ТАНЬ AI ТООЦООЛНО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/03    

"10 арьснаас 9 нь гэмтэлтэй" - Арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээл тэлэхэд түүхий эдийн чанар том сорилт болж байна www.bloombergtv.mn

Монгол Улс жилд дунджаар 14 сая орчим малын арьс, шир бэлтгэдэг ч дөнгөж 30 орчим хувийг нь гүн боловсруулдаг
Нөөц хангалттай ч эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээх боломж дутагддаг олон түүхий эд Монголд байгаагийн нэг нь арьс шир. Арьс, ширэн бүтээгдэхүүний зах зээл тэлэхэд түүхий эдийн гэмтэл болон Төрийн бодлогын тодорхой бус байдал сорилт болж буйг салбарынхан хэлж байна.
Том давуу тал
Монгол Улс жилд дунджаар 14 сая орчим малын арьс, шир бэлтгэдэг ч дөнгөж 30 орчим хувийг нь гүн боловсруулдаг болохыг Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо мэдээлж байв. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн онд л гэхэд 3.3 сая ширхэг арьс, шир хагас боловсруулж, 2.3 саяыг нь гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Төрөөс хэрэгжүүлж буй “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд арьс шир боловсруулалтыг 50 хувьд, экспортыг 20 гаруй сая ам.доллар хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьж, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 2024 онд 40 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор болсон. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал хагас боловсруулсан арьс, ширийг БНХАУ, Итали, Испани, Турк, БНСУ-д экспортолж буй ч экспортын үнийн дүн сүүлийн жилүүдэд нэлээд буурчээ. Тухайлбал: 2023 онд 2.7 сая ам.долларын арьс, шир гаргасан нь өмнөх оноосоо 30 орчим хувиар багассан үзүүлэлт юм.
Монгол мал эрс тэс уур амьсгалд дассан байдаг учраас гарч буй түүхий эд нь бусад улс орныхоос харьцангуй дулаан хадгалах чадвартай, мөн бат бөх, эдэлгээ сайтайгаараа давуу талтайг салбарын холбооноос онцоллоо. Дотоодын үйлдвэрлэгч компаниуд хүчний байгууллагуудын нормын гутал, хувцасны 70-80 орчим хувийг үйлдвэрлэн нийлүүлдэг төдийгүй аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангадаг байна.
Гэтэл энэ давуу талаа ашиглан экспортоо нэмэгдүүлэх байтугай дотооддоо импортын бараатай өрсөлдөх чадвар сул байгаагийн гол шалтгаан нь татан авсан түүхий эдийн чанар аж.
100-аас 90 нь гэмтэлтэй
Нядалсан мал бүрийнхээ арьсыг стандартын дагуу бэлтгэж чадвал боловсруулах үйлдвэрүүд үнэд хүргэх боломж байна. Хэдий тийм боловч өнөөгийн нөхцөлд малын амьдын гэмтэл, нядалгаа болон өвчих үеийн арьсны гэмтэл, малын шимэгч хорхой зэргээс шалтгаалаад хаягдал арьс шир ихээр гарч байгаа нь салбарын тулгамдсан асуудал болохыг буйг Арьс, ширний үйлдвэрлэлийн холбооноос онцолж байна. Тухайлбал: адууны 100 гаруй арьс бэлтгэлээ гэхэд 80-90 нь ямар нэг хэмжээгээр эсгэлтийн гэмтэлтэй байдгийг тус холбооны удирдах зөвлөлийн дарга С.Даваажав хэлж байлаа.
Харин савхин эдлэл хийдэг хонины нэхий ихэнхдээ бараг гуравны нэг хэсэг нь хачиг, хуурсны гэмтэлтэй байдаг аж. Энэ мэт хүндрэлүүд нь түүхий эдийн үнэ унахад нөлөөлж, цаашлаад экспортын үнийн дүн буурахад хүргэжээ.
Үүнээс гадна үйлдвэрүүдийг хотын зах руу нүүлгэх үйл явц удаашралтай байгаа нь бас нэгэн том саад болжээ. Засгийн газрын 2012 оны тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан ч хэрэгжилтийн хугацаа нь өнгөрөөд нэлээн хэдэн жил болсон байна. Улмаар хүлээлгийн байдалд орсон үйлдвэрүүд шинэ технологи худалдан авалтаа зогсоохоос авхуулаад үйл ажиллагаагаа тэлэхэд хязгаарлалттай тулгараад байгаагаа онцолж байв.


Нийтэлсэн огноо2024-12-04