Тосонцэнгэл цахилгаан дамжуулах агаарын шугамыг Тэлмэн дэд станцтай холболоо www.bloombergtv.mn
НХОГ: Багануурын батарей хуримтлуурын станцын ашиглалтын туршилтууд эхлэв
Тосонцэнгэл цахилгаан дамжуулах агаарын шугамыг Тэлмэн дэд станцтай холбох ажил дууссаныг тус станцын зүгээс мэдээллээ. Ингэснээр Эрдэнэт Хөвсгөлөөс Тосонцэнгэл рүү нийлүүлдэг байсан нийт 20 орчим МВт эрчим хүчний есөн МВт-ыг нь Тэлмэн дэд төвөөс авдаг болж байна.
Мөн Завхан, Говь-Алтайн төвийн бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулахаар байгааг Тэлмэн дэд төвөөс мэдээллээ.
Үүнээс гадна Багануур дүүрэг дэх 50 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтын туршилтууд эхэлснийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга мэдээллээ.
Станцын барилга байгууламжийн нийт өртөг 293.5 тэрбум төгрөг болсон бөгөөд эхний ээлжид барилгын компани нь нийт зардлыг гаргажээ. Зардлыг нийслэлийн үнэт цаасаар барилгын компанид нөхөн олгохоор байгааг мэдээлсэн юм.
Тус станцыг ойрын хугацаанд улсын комисс ажилласны дараа албан ёсоор ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Нийтэлсэн огноо2024-12-04