УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг баталлаа www.eagle.mn
Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталлаа.
Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль тогтоомжид арваннэгдүгээр сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авснаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолоор 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг арьаннэгдүгээр сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан. Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. УИХ уг төслийг нь яаралтай хэлэлцэн баталсанаар Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьж хэлэлцүүлэх эрх зүйн орчин бүрдлээ
Нийтэлсэн огноо2024-12-03