“SouthGobi Resources” компани "Овоот толгой" нүүрсний төслийн нөөцөө шинэчлэн тогтоолоо www.bloombergtv.mn
“Овоот толгой” төслийн “Sunrise” уурхайн баттай болон бодит нөөц 133.6 сая тонн байна гэж тооцоолжээ
Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компани нүүрсний “Овоот толгой” төслийнхөө нөөцийг шинэчлэн тогтоосноо техникийн тайландаа мэдэгдлээ.
2023 оны байдлаар “Овоот толгой” төслийн “Sunrise” уурхайн баттай болон бодит нөөц 133.6 сая тонн байна гэж тооцоолжээ. Энэ нь 2016 оны тооцооллоос 9.8 хувиар өссөн дүн болж байна.
Харин “Sunset” уурхайн нөөц 2016 оны түвшнээсээ 3.2 хувиар буурсан бөгөөд 174.71 сая тонн болжээ.
Мөн тус компани "B" болон "C" хайгуулын хоёр талбайдаа үйл ажиллагаа явуулж байгаа, "B" талбайн нөөцийг анх удаа тооцоолж, танилцуулсан байна. 2023 оны эцсийн байдлаар 14.29 сая тонн баттай болон бодит нөөцтэй байгааг тогтоожээ.
Нийтэлсэн огноо2024-12-03