“Таван толгой түлш” ХХК нийслэлийн мэдэлд шилжжээ www.eagle.mn
“Таван толгой түлш” ХХК-ийн менежент 12 дугаар сарын 1-нээс нийслэлийн мэдэлд шилжиж, тус компанид аудитын шалгалт оруулахаар болсныг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрээр "Тус үйлдвэр сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Хэрэглэгчдийн тоо нь өнгөрсөн хугацаанд 10 хувиар өссөн байхад үйлдвэрлэлтийн хэмжээ нь 200.000 тонноор ихэссэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Хотод менежмент нь ирсэн учир бид энэ хулгай, үр ашиггүй зарцуулалттай эвлэрч суухгүй.
Цаашид,
Түлшний технологийг сайжруулна
Хүний нөөцийг цомхотгож, чадварлаг цомхон багаар ажиллуулна. Бүтцээр цомхотгосон албан хаагчдыг шилжүүлнэ.
Хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсэн түлшний хэрэглээг бууруулна.
Эдгээр ажлыг маргаашаас эхлүүлнэ. Мидлинг, шуудай нийлүүлдэг гээд цөөнгүй хүний эрх ашиг хөндөгдөх учраас хотын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон гарч ирэх болов уу. Гэсэн ч бид “Утаа шингэрлээ гэж” иргэдээ хуурч суухгүй" гэлээ.
Нийтэлсэн огноо2024-12-03