Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо www.montsame.mn
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах нийтийн тээврийн автопаркийн ажлыг дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Автопарк нь дулаан гарааштаа 110, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох боломжтой. Мөн авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвтэй юм.
Тодруулбал,
-55 автобусны дулаан гараашийн барилга - 2
-Сэлбэг аж аж ахуйн агуулах - 1
-Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1
-Иргэдэд үйлчлэх төвийн барилга - 1
-Засвар үйлчилгээний төвийн барилга - 1
-Оношилгооны төвийн барилга - 1
-Шатахуун түгээх станцын түгээгчийн байр - 1
-Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга - 1
-Угаах цех, кузов засварын барилга - 1
-Уурын зуухны барилга - 1
-Харуулын байрны барилга - 1
“Улз буянт пропертиз” ХХК дээрх ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2024-12-03