Монгол-Хятадын авто замын хилийн боомтыг түр хаана www.news.mn
Хилийн боомтуудын арванхоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг Зам, Тээврийн яамнаас танилцууллаа. Арванхоёрдугаар сард агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Монгол-Оросын хилийн Ульхан боомт арванхоёдугаар сарын 30,31-нд түр хаах аж. Түүнчлэн Замын-Үүд, Хавирга боомт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдрийг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 29-нд түр хаана гэж мэдээллээ.
Нийтэлсэн огноо2024-12-11