1 LAMBORGHINI ESPERIENZA NEVE DEBUTS IN MONGOLIA WWW.LAMBORGHINI.COM PUBLISHED:2024/12/12      2 CIDCA AND UNDP BOOST MONGOLIA’S FOREST FIREFIGHTING CAPACITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2024/12/12      3 BELARUS, MONGOLIA SEEK TO RAISE RELATIONS TO QUALITATIVELY NEW LEVEL WWW.ENG.BELTA.BY PUBLISHED:2024/12/12      4 WOMEN MAKE 25% IN MONGOLIAN PARLIAMENT ELECTED IN 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2024/12/12      5 MONGOLIAN MINING UPGRADES TO OTCQX BEST MARKET WWW.PROACTIVEINVESTORS.CO.UK  PUBLISHED:2024/12/12      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK: RISK OF POWER OUTAGES DURING WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/12      7 "THE MONGOLZ” IS CURRENTLY RANKED #7 IN HLTV RANKING WWW.NEWS.MN  PUBLISHED:2024/12/12      8 MAJOR ENERGY REFORMS PRESENTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/12/11      9 PM2.5 LEVELS IN ULAANBAATAR ARE 8 TIMES HIGHER THAN WHO GUIDELINES WWW.NEWS.MN PUBLISHED:2024/12/11      10 THE €29 MILLION LOAN PAYABLE BY THE GOVERNMENT WILL BE CONVERTED INTO A GRANT WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/11      ШИНЭЖИНСТ - НАРИЙН СУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВРИЙН ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     МИАТ: АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ГАЗРЫН АУДИТ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     ХАМГИЙН ОЛОН ТЕНДЕР ТӨЛӨВЛӨСӨН САЛБАРУУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ХАСБАНК” ХК-ИЙН ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШИГ 26.7 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ДНБ-ИЙ 5.3 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     СҮҮЛИЙН 11 ЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ 15 УДАА ӨӨРЧИЛСӨН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН ХЭВЭЭРЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БАЯЖУУЛСАН НҮҮРСЭЭ ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     ERD: "БАЯН ХӨНДИЙ" ТӨСЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЭНД ХХБ-ТАЙ ХАМТАРНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН ХИЛИЙН БООМТЫГ ТҮР ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     АГААРЫН ШИНЭ ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11    

Сүүлийн 11 жилд Хөрөнгө оруулалтын хуулийг 15 удаа өөрчилсөн ч хөрөнгө оруулалтын орчин хэвээрээ www.gogo.mn

Mongolia Growth Forum хурал өнөөдөр Galleria Ulaanbaatar танхимд боллоо. Хурлаар
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль,
Хөрөнгө оруулалтын тухай хууль,
Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал,
Гадаад худалдааны бодлогод хийх шинэчлэлийн талаарх санал, санаачилгыг танилцуулсан юм.
Уг форум нь оролцогч талуудын хооронд нэгдмэл ойлголцол бий болгох, өмнө дурдсан дөрвөн чиглэлийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төрөл бүрийн арга хэлбэрийг хөгжүүлэхэд чиглэжээ.
Мөн хамтарсан Засгийн газрын зүгээс Монголд тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр санал болгож буй бодлогын шинэ хандлагыг танилцуулах юм. Тус форумаар хууль эрхзүй, бодлогын шинжтэй дараах асуудлуудыг хэлэлцэж, Шадар сайдын ажлын алба, хуулийн төслийн багийнхан илтгэл тавьж, гадаад, дотоодын байгууллага, оролцогч нарт мэдээлэл өгсөн юм.
Гадаадын хөрөнгө оруулалт
Монгол Улсын эдийн засгийн өсөлт гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаас шууд хамаардгийг цаг хугацаа харуулдаг. Сүүлийн 11 жилийн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нийт 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дийлэнх нь бусад хуулийг дагалдсан нэмэлт, өөрчлөлтүүд.
Эдгээр нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглээгүй байсан. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Уг хуульд зарчмын дараах өөрчлөлтүүдийг оруулах юм:
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчилнө.
Тогтвортой байдал, шударга тэгш байх, ойлгомжтой байх, таамаглахуйц, шуурхай, саад тотгор учруулдаггүй аль болох дэмждэг байх, цахимаар асуудлыг шийддэг байх гэсэн үндсэн таван зарчмыг тусгана.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг улам нэмэгдүүлсэн, урамшууллын зохих бодлогуудыг тусгана.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгоно.
Томоохон хөрөнгө оруулалт татах урамшууллын систем бий болгох, тэр дундаа татварын болон татварын бус урамшуулал олгох боломжийг тусгаж өгнө.
Хөгжиж буй орнуудын ихэнх нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай байдаг бол бусад улс зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хуультай байдаг. Хөрөнгө оруулалтын хуультай улсуудын эдийн засгийн хөгжил сул, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хангалттай сайн татаж чадаагүй жишээнүүд их бий. Тиймээс хөгжиж буй орнуудын жишгийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтад зориулсан хуультай байх ёстой гэсэн зарчим баримталж байна.
Гадаад худалдаа
Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш худалдааны нэгдсэн бодлого, хуультай болох оролдлого тэр бүр амжилт олоогүй байсан бол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдааны хуулийг батлуулах, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монголд олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулах зорилтыг тавиад байна.
skip-share
Монополийн эсрэг газрын нэрийг өөрчлөхөөс реформ эхлэх бөгөөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх нь зүйтэй.
Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Түүнчлэн өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, инновац, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулж, оюуны багтаамж өндөртэй, органик, монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр экспортыг нэмж, эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг тусгасан билээ.
Худалдаа бол өргөн цар хүрээтэй, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг чухал харилцаа бөгөөд Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байдаг. Гэвч экспортын 90 гаруй хувь нь түүхий эдээс бүрдэж байгаа нь эдийн засгийн солонгоролгүй, тогтворгүй байдал үүсгэж байна. Тиймээс уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүнийг экспортлох, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд худалдааны оновчтой, нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа юм.
Өрсөлдөөн
1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль батлагдсанаас хойш олон улсын жишиг, зөвлөмжийн дагуу уг хуульд 11 удаа багц нэмэлт өөрчлөлт оруулсан ч эл шинэчлэл манай улсад хэр нийцэж байгаа нь өнөө хэр асуулт дагуулсан хэвээр байна.
Иймд Монгол Улс Өрсөлдөөний тухай хуулийг улс орны онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Үндсэн хууль дахь суурь эрх ашиг, гадаад, дотоод бодлого, иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна.
Монополийн эсрэг газрын нэрийг өөрчлөхөөс реформ эхлэх бөгөөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Картель байгуулж үнэ хөөрөгдөхтэй тэмцэх, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн худал зүйлд итгүүлсэн зар сурталчилгаатай тэмцэх нь энэ цаг үед чухал болж байна.
Мөн зах зээлд шинэ шинэ тоглогч орж ирэх бололцоог бий болгох, төрийн өмчийн компаниудын шударга бус өрсөлдөөн, монопол байдлыг хязгаарлах үүргийг тус байгууллага орхигдуулахгүй байх хэрэгтэй юм.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд монополийн болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, картел, төрийн өмчит ААН-ийн давамгай байдал, групп компаниудын тэлэлт, нэгдэн нийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын эрх зүйн чадамж зэргийг хамарсан зохицуулалтууд багтаж байна.
Төрийн худалдан авалт
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авалтыг тогтолцооны хувьд шинэчлэх, технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилтыг тусгасан билээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаварт тусгасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах юм.
Эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын тушаалаар хуулийн төсөл боловсруулах ажлыг хэсэг байгуулагдаж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ахлаад ажиллаж байна.
Хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээнүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс чанарын үнэлгээг харгалздаг болох
Тендер сонгон шалгаруулалтад хүний оролцоог багасгах, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлийг арилгах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглах суурь зохицуулалтыг нэвтрүүлэх
Төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжих тодорхой хөшүүргүүд бий болгох
Худалдаа, Хөрөнгө оруулалт, Өрсөлдөөн, Худалдан авах ажиллагааны бодлого шинэчлэгдэх нь бүхэлдээ Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, улмаар улсын нөөц баялгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.


Нийтэлсэн огноо2024-12-12