“ХасБанк” ХК-ийн татварын дараах цэвэр ашиг 26.7 хувиар өсөв www.bloombergtv.mn
"ХасБанк” ХК хувьцаа эргүүлэн худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
“ХасБанк” ХК-ийн татварын дараах цэвэр ашиг энэ оны III улирлын байдлаар 128.7 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн байна.
Банкны зээл болон санхүүгийн түрээсийн багц нь өмнөх улирлаас 8.9 хувиар, оны эхнээс 31.2 хувиар тус тус өсжээ.
Мөн тус банк хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө гурван сараар сунгаж, 2.2 сая ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 826 төгрөг хүртэл үнээр тооцон, 1.75 тэрбум төгрөг хүртэл үнийн дүнгээр худалдан авч, халааслахаар шийдвэрлэсэн байна.
Есдүгээр сарын 30-ны байдлаар “ХасБанк” ХК нийт 154 мянга 996 ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдан аваад байгаа юм.
Нийтэлсэн огноо2024-12-12