1 LAMBORGHINI ESPERIENZA NEVE DEBUTS IN MONGOLIA WWW.LAMBORGHINI.COM PUBLISHED:2024/12/12      2 CIDCA AND UNDP BOOST MONGOLIA’S FOREST FIREFIGHTING CAPACITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2024/12/12      3 BELARUS, MONGOLIA SEEK TO RAISE RELATIONS TO QUALITATIVELY NEW LEVEL WWW.ENG.BELTA.BY PUBLISHED:2024/12/12      4 WOMEN MAKE 25% IN MONGOLIAN PARLIAMENT ELECTED IN 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2024/12/12      5 MONGOLIAN MINING UPGRADES TO OTCQX BEST MARKET WWW.PROACTIVEINVESTORS.CO.UK  PUBLISHED:2024/12/12      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK: RISK OF POWER OUTAGES DURING WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/12      7 "THE MONGOLZ” IS CURRENTLY RANKED #7 IN HLTV RANKING WWW.NEWS.MN  PUBLISHED:2024/12/12      8 MAJOR ENERGY REFORMS PRESENTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/12/11      9 PM2.5 LEVELS IN ULAANBAATAR ARE 8 TIMES HIGHER THAN WHO GUIDELINES WWW.NEWS.MN PUBLISHED:2024/12/11      10 THE €29 MILLION LOAN PAYABLE BY THE GOVERNMENT WILL BE CONVERTED INTO A GRANT WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/11      ШИНЭЖИНСТ - НАРИЙН СУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВРИЙН ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     МИАТ: АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ГАЗРЫН АУДИТ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     ХАМГИЙН ОЛОН ТЕНДЕР ТӨЛӨВЛӨСӨН САЛБАРУУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ХАСБАНК” ХК-ИЙН ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШИГ 26.7 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ДНБ-ИЙ 5.3 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     СҮҮЛИЙН 11 ЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ 15 УДАА ӨӨРЧИЛСӨН Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН ХЭВЭЭРЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БАЯЖУУЛСАН НҮҮРСЭЭ ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/12     ERD: "БАЯН ХӨНДИЙ" ТӨСЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЭНД ХХБ-ТАЙ ХАМТАРНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН ХИЛИЙН БООМТЫГ ТҮР ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     АГААРЫН ШИНЭ ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11    

“Эрдэнэт” үйлдвэр ДНБ-ий 5.3 хувийг бүрдүүлж байна www.montsame.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр манай улсын ДНБ-ий 5.3 хувийг бүрдүүлж байна. Энэ нь тус үйлдвэр өнгөрсөн онд 2.1 их наяд төгрөгийн нэмэгдэл өртгийг шууд, эдийн засагт нийт 3.8 их наяд төгрөгийг бий болгосны үр дүн ажээ.
Тэгвэл бусад улс орны дэлхийд томоохонд орох компаниудын улс орныхоо эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дурдвал:
Саудын Арабын “Saudi Aramco” тус улсын ДНБ-ний 40 хувийг,
БНСУ-ын “Samsung Group” 22 хувийг,
Германы “Volkswagen” компани 8 хувийг,
Швейцар улсын “Nestle” компани 1.5 хувийг,
АНУ-ын “Apple” компани 0.5 хувийг тус бүр бүрдүүлдэг байна.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны гүйцэтгэлээр төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж, 4 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2 их наяд төгрөгийг давсан татвар хураамжийг төсөвт төвлөрүүлсэн талаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон өнөөдөр ГХЯ-нд болсон “Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт” үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал дээр мэдээллээ.
Тэрбээр үйлдвэр өнгөрсөн хугацаанд хайгуул-олборлолтоос боловсруулалт-хуваарилалт руу шилжиж, өдгөө өртгөө нэмэгдүүлж, орлогоо зузаатгах, Үйлдвэр технологийн парк байгуулах зорилго тавин ажиллаж буйг танилцууллаа.
Үйлдвэрийн хүдрийн зэсийн агуулга анхны 0.89 хувиас 0.38 хувь болж, (цаашид 0.24 хувь болохоор байгаа) жил ирэх бүр буурсаар байгааг хэлээд, “Бид хөрөнгө оруулалтаа дээшлүүлж, одоо байгаа нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн хөрөнгө оруулалтыг үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна” гэдгийг онцоллоо.
Нөөцийн хувьд дахиад 55 жил буюу 2079 оныг дуустал ашиглах боломжтой гэдгийг ТЭЗҮ-ээр гаргаж ирсэн. Мөн Оюутын орд дээр хийж байгаа хайгуулын ажлын үр дүнд 2079 оноос хойш дахиад 10 жил ажиллах боломж гарч ирсэн гэж ойлгож болно гэдгийг тэрбээр хэллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон өнөөдрийн хурлаар мөн үйлдвэрийнхээ Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулсан юм. Энэ талын шалгуур үзүүлэлтүүдийг баталсныг тэрбээр тодотголоо. Үүнд:
Хөрөнгийн биржээс компани, ААН-үүдэд тавьдаг Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүд,
Тогтвортой уул уурхайн төлөө” олон улсын TSM стандарт,
Мөн олон улсын Copper mark стандарт,
Олон улсын бусад байгууллагаас гаргасан ESG шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн боловсруулж мөрдөж буйг танилцууллаа.
“Бид олон улсын стандарт шалгуураар Тогтвортой хөгжлийг хангасан, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн байж үндэсний баялгийг бүтээнэ. Энд бизнесийн ёс зүй, сайн засаглал чухал бөгөөд мөнгөн урсгалын орох гарах үйл ажиллагаанаас эхлээд ил тод, нээлттэй болгосноор:
Геологийн нөөц,
Хүний нөөц,
Техник, технологид түшиглэсэн системээр ажиллана” гэдгийг тодотголоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлээд байна.


Нийтэлсэн огноо2024-12-12