Тэнхлэг зууч: Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн ХОС нэвтрүүлэх боломжтой www.bloombergtv.mn
Арилжааны банкнууд энэ оны аравдугаар сард барилгын салбарт 208.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Олон улсад ашигладаг “Real Estate Investment Trust” буюу "Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан"-тай болсноор барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниудын санхүүжилт босгох боломж нэмэгдэнэ гэж "Тэнхлэг зууч" компани мэдээллээ.
Одоогоор арилжааны банкнуудаас зээл авах болон хөрөнгө оруулагчаас санхүүжилт авах гэсэн хоёр хувилбараар барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд санхүүжилтээ шийдвэрлэдэг. Харин санхүүжилт татах боломж цаашдаа буурах хандлагатай байгааг “Тэнхлэг зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
Олон улсын зах зээлийг харвал ойролцоогоор АНУ-ын 170 сая иргэн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангаар санхүүжсэн орон сууцанд амьдардаг болохыг “Nareit” агентлаг мэдээлжээ.
АНУ-д бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн Хөрөнгө оруулалтын сангуудын зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.доллар даваад байгаа аж. Хамгийн сүүлд тооцоолсноор дэлхийн 39 улсад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын санг нэвтрүүлсэн байна.
Монголбанкнаас мэдээлснээр арилжааны банкнууд энэ оны аравдугаар сард барилгын салбарт 208.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Нийтэлсэн огноо2024-12-18