Ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна www.bloombergtv.mn
Туул голын ус жил ирэх тусам байгалийн аясаараа цэвэрших чадамж нь буурч, бохирдлын хэмжээ хэвийнээс хэд дахин нэмэгдэж байна
Монгол Улсад дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байгааг УИХ-ын ажлын хэсгийн гишүүд тодотгож байна. Иймд ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна стандартад анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо.
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Усны компакт гэрээг Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, "Ус гүн цэвэршүүлэх" үйлдвэрүүд барьж 2025 онд ашиглалтад оруулна.
Туул голын ус жил ирэх тусам байгалийн аясаараа цэвэрших чадамж нь буурч, бохирдлын хэмжээ хэвийнээс хэд дахин нэмэгдэж байгаа аж. Ялангуяа Биокомбинат орчмоос Туул голын усны чанар эрс муудаж байгаа нь төв цэвэрлэх байгууламж бохир усаа гүйцэт цэвэршүүлэхгүй Туул гол руу нийлүүлж байгааг Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгийн судалгаанд онцолсон байна.
Нийтэлсэн огноо2024-12-18