“Entrée Resources” 2 жил гаруй үргэлжилсэн арбитрын маргаанд ялалт байгуулав www.bloombergtv.mn
“Entrée Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн 52 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Resources” компани “Оюу Толгой” ХХК болон “Turquoise Hill Resources”-той хийсэн арбитрын маргаанд ялалт байгуулснаа мэдээллээ.
“Оюутолгой” төсөлд хамтран хувь эзэмшдэг тус компани 2022 оны тавдугаар сарын 26-нд энэхүү арбитрын ажиллагааг эхлүүлж байсан юм. Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Entrée Resources өдгөө эзэмшдэг “Шивээ толгой” болон “Жавхлант” тусгай зөвшөөрлүүдээ "Entrée/Oyu Tolgoi" хамтарсан компанид шилжүүлж, харин "Оюу Толгой" ХХК шилжүүлэх, хүлээн авах үүрэг хүлээхээр болж байна.
Ингэснээр “Lift 1”, “Panel 1”-ийн хөгжүүлэлтийн ажлыг хуваарийн дагуу, ямар нэгэн хуулийн маргаангүй явуулах боломжтой болж, Оюутолгой төсөлд хувь эзэмшигчдэд тулгараад байсан тодорхойгүй байдлыг үгүй болгож байна" гэж “Entrée Resources”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн байна.
Энэхүү мэдээллийн дараа “Entrée Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн 52 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. Тус компанийн хувьцааны ханш таван хувиар өсөж, 2.31 ам.доллар болоод байна.
Нийтэлсэн огноо2024-12-20