1 MONGOLIA MARKS CENTENNIAL WITH A NEW COURSE FOR CHANGE WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2024/12/20      2 E-MART OPENS FIFTH STORE IN ULAANBAATAR, MONGOLIA, TARGETING K-FOOD CRAZE WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2024/12/20      3 JAPAN AND MONGOLIA FORGE HISTORIC DEFENSE PACT UNDER THIRD NEIGHBOR STRATEGY WWW.ARMYRECOGNITION.COM  PUBLISHED:2024/12/20      4 CENTRAL BANK LOWERS ECONOMIC GROWTH FORECAST TO 5.2% WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/12/20      5 L. OYUN-ERDENE: EVERY CITIZEN WILL RECEIVE 350,000 MNT IN DIVIDENDS WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/20      6 THE BILL TO ELIMINATE THE QUOTA FOR FOREIGN WORKERS IN MONGOLIA HAS BEEN SUBMITTED WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/20      7 THE SECOND NATIONAL ONCOLOGY CENTER TO BE CONSTRUCTED IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/20      8 GREEN BOND ISSUED FOR WASTE RECYCLING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/19      9 BAGANUUR 50 MW BATTERY STORAGE POWER STATION SUPPLIES ENERGY TO CENTRAL SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/19      10 THE PENSION AMOUNT INCREASED BY SIX PERCENT WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/19      КОКС ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН БҮРД 135 МЯНГАН ТӨГРӨГ ӨНӨӨДӨР ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     ХУРИМТЛАЛЫН САНГИЙН ОРЛОГО 2040 ОНД 38 ИХ НАЯДАД ХҮРЭХ ТӨСӨӨЛӨЛ ГАРСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИАС ХЭРЛЭН ТООНО ТӨСЛИЙГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХУРИМТЛАЛЫН САНГААС НЭГ ИРГЭНД 135 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ҮҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     “ENTRÉE RESOURCES” 2 ЖИЛ ГАРУЙ ҮРГЭЛЖИЛСЭН АРБИТРЫН МАРГААНД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     “ORANO MINING”-ИЙН ГЭРЭЭ БОЛОН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨСЛИЙН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/20     АЖИЛЧДЫН САРЫН ГОЛЧ ЦАЛИН III УЛИРЛЫН БАЙДЛААР ₮2 САЯ ОРЧИМ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/19     PROGRESSIVE EQUITY RESEARCH: 2025 ОН “PETRO MATAD” КОМПАНИД ЭЭЛТЭЙ БАЙХААР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/19     2026 ОНЫГ ДУУСТАЛ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/19    

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сангаас нэг иргэнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүслээ www.eagle.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд сайд нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэр байгааг дүгнэсэн дүгнэлтийн хурал боллоо. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 20-ноор тасалж, төрийн өмчит компаниудын үр дүн, эдийн засгийн үзүүлэлтүүдийг дүгнэдэг уламжлалтай. Үүний дагуу дүгнэлт хийлээ. Гуравдугаарт, нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар шинээр байгуулагдсан үндэсний хороо, төлөвлөгөөт ажлын талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувьтай байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна. Экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрлээ. Цаашдаа бид нүүрсний экспортоо 100 сая тоннд хүргэхийн тулд боомтоо сайжруулах ёстой.
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжээд бодитоор мөнгөжиж эхэлсэн. Үндэсний баялгийн сан байгуулах, менежментийг тодорхой болгох хуулийн төсөл өргөн мэдүүлээд нэг жил болж байна. Тиймээс дүгнэх хугацаа байсан гэж болно.
Дүгнэлтийг хийж үзээд Баялгийн сан мөнгөжиж байгаа учраас олон улсад менежментийг нь гаргах ёстой гэж үзлээ. Олон улсад "Чингис фаунд" нэрээр гарна. Одоогоор Ирээдүй өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Захиран зарцуулах эрх нээгдэж байна гэж болно. Менежментийн хувьд тодорхой болж байна.
Хуримтлалын санд хуваарилах уул уурхайн орлогын 34 хувийг иргэдийн баялаг гэж хуульчилсан байдаг. Энэ хадгаламжид 495 тэрбум төгрөг байна. Иргэн бүрд хуваавал 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Имонголиа системээр хуримтлалын дансаа шалгаж болно. Хугацаатай хадгаламж гэж болно. Гэхдээ үүнийг бэлэн мөнгөөр зарцуулах боломжгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулна.
Хөгжлийн санд төсөв ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Төсөв энэ жил 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Үүнийг хөгжлийн банк зохион байгуулах зохицуулалтыг гаргаж байна. Хөгжлийн банкийг экспортыг дэмжсэн экзем банк болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боллоо.
Өнгөрсөн хугацаанд бид гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Хурдтай хөгжлийн Зориг баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хэлэлцээг хөдөлгөлөө.
Түүнчлэн Багануурын уурхайд түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Гашуунсухайт, Ганц мод хил холболтын төмөр замын хэлэлцээг урагшлуулах төслийг хэлэлцлээ. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. "Бадрах энержи" төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай шууд хэлэлцээ хийх боломж бүрдэж байгаа. Зуучлагч байдлаар ордог байсан хоёр гурван аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөнө. Тиймээс 16 жилийн хамгийн их улстөржсөн асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь. Олон янзын өнцөг гарах байх.
Шударга ёсны төлөөх жингийн цуваа саадтай ч зогсолтгүй явсаар байна. Цаашдаа ч зогсохгүй явна гэж бодож байна. Тиймээс олон нийт, хэвлэл мэдээллийнхнийг туйлын анхааралтай байхыг хүсэж байна.
Алдагдалтай ажилладаг "Эрдэнэс Тавантолгой" 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Нэг иргэнд 300 мянга гаруй төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тавантолгойн ногдол ашгийг хүйтний улиралд олгогдох нь зөв гэдэг саналыг гаргалаа. Өмнө гурав, дөрөвдүгээр сард олгодог байсан. Бөөнөөр олгохоор инфляцад нөлөөлнө. Тиймээс гурав хувааж олгохоор болсон. Нэг хоёрдугаар сард шийдвэр гарч олгогдох байх.
Түүнчлэн агаар хөрсний бохирдлыг гэнэт шийдвэрлэсэн туршлага байхгүй. Тиймээс ерөнхий төлөвлөгөөгөө нягт хэрэгжүүлэх ёстой" гэсэн юм.


Нийтэлсэн огноо2024-12-20