Амарбаясгалант хийд хүртэл 45 км хатуу хучилттай авто зам тавина www.montsame.mn
Энэ онд Сэлэнгэ аймгийн Баруун сумын нутагт орших Амарбаясгалант хийд хүртэл 45 км хатуу хучилттай авто зам тавина.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын баг өнгөрсөн баасан гарагт Баруунбүрэн суманд ажиллалаа.
Ажлын баг Баруунбүрэн сумын удирдлагууд, төр төсвийн байгууллагын дарга нар, иргэдтэй уулзаж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал авч, тулгамдаж буй асуудлуудыг сонсон зарим асуудлыг шийдвэрлэв.
Дээрх ажлын багийн бүрэлдэхүүнд тус тойргоос аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ц.Сэлэнгэ оролцлоо.
Баруунбүрэн суманд 2024 онд улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд 2.5 км хатуу хучилттай зам тавьж, Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан юм.
Энэ 2025 онд улсын төсвийн 47 тэрбум төгрөг, аймгийн хөрөнгө оруулалт 510 сая төгрөг, ОНХС-гийн 650 сая төгрөгөөр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төсөвлөсөн байна.
Тодруулбал, улсын төсвийн 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ, Дархан-Уул, Эрдэнэт чиглэлийн төв авто замаас Амарбаясгалант хийд хүртэлх 45 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулахаар төсөвт суулгажээ.
Нийтэлсэн огноо2025-01-13