2024 онд хувьцааны ханшийн өсөлтөөрөө МХБ-ийн III ангиллын 3 компани тэргүүлжээ www.bloombergtv.mn
I ангиллын компаниудаас "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа 200 гаруй хувиар өссөнөөр тэргүүлсэн байна
Монголын Хөрөнгийн биржийн тайланд мэдээлснээр 2024 онд хувьцааны ханшийн өсөлтөөр III ангиллын гурван компани тэргүүлжээ.
Тоосго үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол Керамик” ХК-ийн хувьцаа өнгөрсөн онд ердөө 1600 гаруй ширхэг арилжаалагдсан ч ханш нь 523 хувиар цойлсон байна. Тус компани 2020 оноос хойш санхүүгийн тайлангаа хүргүүлээгүйгээс гадна үүргийн хэрэгжилт нь хангалтгүйгээс биржийн бүртгэлээс хасагдах анхааруулгыг бараг жил болгон Монголын Хөрөнгийн биржээс хүртсээр иржээ.
Түүнчлэн өсөлтөөрөө гуравдугаарт бичигдсэн “Нако түлш” ХК-ийн үүргийн гүйцэтгэл 2024 онд огт биелэлтгүй буюу 0 үнэлгээтэй гарсан байна.
Харин I ангиллын компаниудаас “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа 200 гаруй хувь өссөнөөр тэргүүлсэн бол “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа 183.5 хувийн өсөлтөөр удаалжээ. “Топ-20” индекс өнгөрсөн онд 25 орчим хувиар өсөж, 51 мянган нэгжид дөхөн түүхэн дээд түвшиндээ шинэ оныг угтсан юм.
Нийтэлсэн огноо2025-01-14