1 ULAANBAATAR TO IMPLEMENT 145 PROJECTS IN EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/14      2 PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA TO PAY A STATE VISIT TO THE REPUBLIC OF TÜRKIYE WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/01/13      3 DEMARCUS COUSINS TO FINISH 2024-25 SEASON IN MONGOLIA WWW.BASKETNEWS.COM PUBLISHED:2025/01/13      4 MONGOLIA BROKE ITS RECORD FOR HOSTING FOREIGN HEADS OF STATE IN 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/01/13      5 VIETNAMESE PARTY, STATE TREASURE TIES WITH MONGOLIA: STATE PRESIDENT WWW.EN.VIETNAMPLUS.VN PUBLISHED:2025/01/13      6 FURTHER ANTI-GOVERNMENT PROTESTS PLANNED IN ULANBAATAR THROUGH JAN. 22 /UPDATE 1 WWW.CRISIS24.GARDA.COM  PUBLISHED:2025/01/13      7 CONCESSIONAL LOAN FROM JAPAN TO MONGOLIA TO BE UTILIZED IN EXPANDING THE CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/13      8 TMK DOUBLES GAS OUTFLOW BY ADDING THREE NEW MONGOLIAN WELLS WWW.THEWEST.COM.AU  PUBLISHED:2025/01/13      9 REQUEST FOR THE DELIBERATION OF THE INVESTMENT AGREEMENT WITH “ORANO MINING SAS” SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      10 DRAFT RESOLUTION ON ADOPTING THE GENERAL DEVELOPMENT PLAN FOR ULAANBAATAR UNTIL 2040 SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      2024 ОНД ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ МХБ-ИЙН III АНГИЛЛЫН 3 КОМПАНИ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/14     ГАДААДААС ЗЭЭЛ АВЧ БАГАНУУР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/14     ЦХИХХЯ: МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ОЮУНЫ СТРАТЕГИА II САРД ТАНИЛЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     ХӨГЖЛИЙН БАНКАНД ХУРААГДСАН ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА МАРГААШ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     TMK ENERGY: “ГУРВАНТЭС XXXV” ТӨСӨЛД НЭМЖ ӨРӨМДСӨН 3 ЦООНОГООС ХИЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     “ORANO MINING”-ТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨН БАТЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     МЕТРОНЫ ТӨСӨЛ ДЭЭР АНГЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛГАА ГАРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД ХҮРТЭЛ 45 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     “XANADU MINES” КОМПАНИ A$0.055-ЫН ҮНЭТЭЙ, 26.5 САЯ ХУВЬЦААГАА “JINPING MINING”-Д ЗАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10    

Гадаадаас зээл авч Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ www.eagle.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тодотгов. Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-нд хийж, Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гэв.
Төслийг Дэлхийн банкны 47 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа.
Зээлийн хэлэлцээрийг төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа төслийг хэрэгжүүлэх санаачилга 2007-2008 оны үед гарсан, Зээлийн хэлэлцээрийг 2022 онд эхлүүлсэн талаар тайлбарлаж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ С.Цэнгүүн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Р.Сэддорж гишүүн эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай байлгах чиглэлээр санаачилгатай ажиллахыг салбарын яамныханд сануулаад санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын 17 гишүүний 64.7 хувь нь дэмжснээр Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


Нийтэлсэн огноо2025-01-14