1 ULAANBAATAR TO IMPLEMENT 145 PROJECTS IN EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/14      2 PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA TO PAY A STATE VISIT TO THE REPUBLIC OF TÜRKIYE WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/01/13      3 DEMARCUS COUSINS TO FINISH 2024-25 SEASON IN MONGOLIA WWW.BASKETNEWS.COM PUBLISHED:2025/01/13      4 MONGOLIA BROKE ITS RECORD FOR HOSTING FOREIGN HEADS OF STATE IN 2024 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/01/13      5 VIETNAMESE PARTY, STATE TREASURE TIES WITH MONGOLIA: STATE PRESIDENT WWW.EN.VIETNAMPLUS.VN PUBLISHED:2025/01/13      6 FURTHER ANTI-GOVERNMENT PROTESTS PLANNED IN ULANBAATAR THROUGH JAN. 22 /UPDATE 1 WWW.CRISIS24.GARDA.COM  PUBLISHED:2025/01/13      7 CONCESSIONAL LOAN FROM JAPAN TO MONGOLIA TO BE UTILIZED IN EXPANDING THE CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/13      8 TMK DOUBLES GAS OUTFLOW BY ADDING THREE NEW MONGOLIAN WELLS WWW.THEWEST.COM.AU  PUBLISHED:2025/01/13      9 REQUEST FOR THE DELIBERATION OF THE INVESTMENT AGREEMENT WITH “ORANO MINING SAS” SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      10 DRAFT RESOLUTION ON ADOPTING THE GENERAL DEVELOPMENT PLAN FOR ULAANBAATAR UNTIL 2040 SUBMITTED TO THE PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/10      2024 ОНД ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ МХБ-ИЙН III АНГИЛЛЫН 3 КОМПАНИ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/14     ГАДААДААС ЗЭЭЛ АВЧ БАГАНУУР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/14     ЦХИХХЯ: МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ОЮУНЫ СТРАТЕГИА II САРД ТАНИЛЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     ХӨГЖЛИЙН БАНКАНД ХУРААГДСАН ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА МАРГААШ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     TMK ENERGY: “ГУРВАНТЭС XXXV” ТӨСӨЛД НЭМЖ ӨРӨМДСӨН 3 ЦООНОГООС ХИЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     “ORANO MINING”-ТАЙ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЗӨВШИЛЦӨН БАТЛАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     МЕТРОНЫ ТӨСӨЛ ДЭЭР АНГЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛГАА ГАРГАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     АМАРБАЯСГАЛАНТ ХИЙД ХҮРТЭЛ 45 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/13     “XANADU MINES” КОМПАНИ A$0.055-ЫН ҮНЭТЭЙ, 26.5 САЯ ХУВЬЦААГАА “JINPING MINING”-Д ЗАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/10    

“Orano Mining”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөн батлав www.bloombergtv.mn

Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал тохируулга хийж, нэмэлт төлбөрийг Засгийн газарт төлөхөөр зохицуулжээ
Ураны төсөл хэрэгжүүлэх “Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулагч Францын “Orano Mining” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ хүлээн зөвшөөрч, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олголоо. Ингэснээр Засгийн газар ирэх 30 жилийн хугацаанд жил бүр 2750 тонн уран үйлдвэрлэх боломжтой гэж тооцоологдсон “Зөөвч-Овоо” ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах боломжтой болж байна.
Гэрээг эцэслэн баталснаар энэ оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2028 онд үйлдвэрлэл эхлэх боломжтойг “Badrakh Energy” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард онцолж байсан бол Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд "Гэрээг энэ оны I улиралд багтаан байгуулахаар төлөвлөж буй"-г мэдээлж байсан юм.
Гэрээ байгуулагдсанаар “Orano Mining”-ийн анхны хөрөнгө оруулалт нь 400 сая ам.доллар байхаар тохиролцсон. Газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтуудыг гэрээний төсөлд тусгасныг Монголын талын ажлын хэсэг тодотгож байв. Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2.0 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн зэргийг дурджээ.
Засгийн газар бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг зарцуулах эрхтэй. Компани жилд 250 мянган тонн шар нунтаг гаргана гэж тооцож байгаа юм. Төслийн үйлдвэрийн үйл ажиллагааны үед жил бүр 125-200 тонн аюултай хог хаягдал гарах урьдчилан тооцоолжээ. Байгаль орчны менежментэд 400 сая ам.доллар зарцуулж, 2028 оноос хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.
Төслөөс Монголын тал нийт 17.1 их наяд төгрөгийн ашиг хүртэх тооцоо байгаа бөгөөд үүнээс улсын төсөвт жилд 520 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, нийт хугацаанд хоёр их наяд төгрөг төвлөрүүлэхийг Монголын талын ажлын хэсгийг ахалж буй ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн юм.
Нийт өгөөжийн 37.6 хувийг АМНАТ-өөр, 36.5 хувийг ААНОАТ-аар, 11.5 хувийг давуу эрхийн 10 хувийн хувьцааны ногдол ашиг болон бусад төлбөрөөр хүртэх тооцоо гарсан байна.
Хэрэв Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал тохируулга хийж, нэмэлт төлбөрийг Засгийн газарт төлөхөөр зохицуулжээ.
Үүнээс гадна 1600 орчим ажлын байр шинээр бий болж, 90 гаруй хувьд нь монголчуудыг ажиллуулахаар урьдчилан тохиролцсон байна. Мөн “Төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөж, 160 километр засмал болон сайжруулсан авто зам татаж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулагдана” гэж ажлын хэсгээс мэдээлж байсан юм.


Нийтэлсэн огноо2025-01-13