ЦХИХХЯ: Монгол Улс үндэсний хиймэл оюуны стратегиа II сард танилцуулна www.bloombergtv.mn
2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт болж байна
Монгол Улс хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулж, хоёрдугаар сард олон улсад танилцуулахаар төлөвлөж байна. Энэхүү баримт бичгийг боловсруулахад эрдэмтэн, судлаачдаас санал авч эхэлснийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам мэдээллээ.
“Oxford Insight” байгууллага хиймэл оюуны бэлэн байдлын судалгааг жил бүр гаргадаг бөгөөд 2024 онд 12 улс үндэсний стратегиа зарласан нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Үүний талаас илүү нь дундаас доогуур болон бага орлоготой улс орнууд байсны дотор Этиоп, Гана, Нигери, Шри Ланка, Узбекистан, Замби зэрэг улс багтаж байна. Мөн Румын зэрэг улс 2024 онд шинэ стратегиа зарласан нь хөгжингүй эдийн засагт хиймэл оюуны нөлөө нэмэгдсэнийг харуулж байгааг “Oxford Insight” онцолжээ.
Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлдэг. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн дагуу виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд татварын болон татварын бус найман төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-01-13