“Asian Battery Metals” компани "Ямбат" ордынхоо III шатны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрөө эхэллээ www.bloombergtv.mn
Гуравдугаар шатны өрөмдлөг нь энэ оны дөрөвдүгээр сар дуустал үргэлжилнэ
“Asian Battery Metals” компани зэс, никелийн "Ямбат" ордынхоо гуравдугаар шатны хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөрөө эхэлж байгаагаа мэдээллээ.
2024 онд олон сайн хайгуулын үр дүн танилцуулсан тус компани ийнхүү дараагийн шатны буюу 1500 гаруй метрийн өрөмдлөгөө эхлэхээр болж байна. “Asian Battery Metals” компани хайгуул болон өрөмдлөгийн энэхүү ажилдаа зориулж дөрвөн сая орчим ам.доллар татан төвлөрүүлээд байгаа аж.
Гуравдугаар шатны өрөмдлөг нь энэ оны дөрөвдүгээр сар дуустал үргэлжилж, тавдугаар сараас үр дүн нь гарах хүлээлттэй байгаа юм.
“Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь "Ямбат" төслийн талбайгаасаа зэс, никелийн өндөр агуулга бүхий гурван том эрдэсжилт илрүүлсэн гэдгээ 2024 оны IV улирлын үйл ажиллагааны тайландаа мэдээлж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-03-13