1 JAVKHLAN BOLD: MONGOLIA'S MACROECONOMIC CONDITION IS STABLE WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/03/13      2 UCHRAL NYAM-OSOR: NO INCREASE IN ANY TYPE OF SERVICE FEES OR CHARGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/13      3 MONGOLIA BECOMES THE THIRD LARGEST IMPORTER OF JAPANESE USED CARS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/03/13      4 CIVIL AVIATION AUTHORITY OF MONGOLIA AND TRANSCON SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/13      5 SECRETARY GENERAL OF MONGOLIAN BASKETBALL ASSOCIATION APPOINTED AS A MEMBER OF THE EASL ADVISORY BOARD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/13      6 PRESIDENT OF MONGOLIA PAYS RESPECT TO CZECH GEOLOGISTS WHO DISCOVERED THE ERDENET COPPER-MOLYBDENUM DEPOSIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/13      7 MONGOLIA'S EXPORTS DECREASE BY 10.5 PERCENT IN FIRST 2 MONTHS OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/03/13      8 S. KOREA, MONGOLIA AGREE TO STRENGTHEN COOPERATION IN RARE METAL SUPPLY CHAIN WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/03/12      9 MONGOLIA ADVANCES 11 POSITIONS IN THE ARTIFICIAL INTELLIGENCE PREPAREDNESS INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/12      10 MONGOLIA'S CHILDREN CHOKE IN TOXIC POLLUTION WWW.AFP.COM PUBLISHED:2025/03/12      ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     "ЯПОНЧУУД ХУУЧИН МАШИНАА МОНГОЛД ХАЯДАГ. ЯПОН МАШИНЫ ИМПОРТООР БИД ДЭЛХИЙД ГУРАВТ ОРЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ 30 МЯНГА ОРЧИМ МЭРГЭЖИЛТЭН ДУТАГДАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     Н.УЧРАЛ: 21 АЙМАГ, НИЙСЛЭЛД ЯМАР НЭГ ТӨЛБӨР, ХУРААМЖ, ТАТВАР НЭМЭХИЙГ ХОРИГЛОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     ОРОН СУУЦНЫ ҮНЭ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 12.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     “ASIAN BATTERY METALS” КОМПАНИ "ЯМБАТ" ОРДЫНХОО III ШАТНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЭХЭЛЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     ИНФЛЯЦ I УЛИРАЛД 10.1 ХУВЬ, ОНЫ ЭЦЭСТ 9.7 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА ГЭЖ ШИНЖЭЭЧИД ТӨСӨӨЛӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/13     Б.ЛХАГВАСҮРЭН: ВАЛЮТЫН ОРЛОГО БАГАХАН ХЭМЖЭЭГЭЭР БУУРЧ, НӨӨЦ 4.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     4-Р САРЫН 1-НЭЭС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     “FITCH RATINGS” АГЕНТЛАГ “ГОЛОМТ” БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B+” БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12    

"Япончууд хуучин машинаа Монголд хаядаг. Япон машины импортоор бид дэлхийд гуравт орлоо" www.gogo.mn

“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Д.Мөнхтөр БНСУ-тай хийхээр зэхэж буй Эдийн засгийн түншлэлийн гэрээний талаарх хэлэлцүүлэгт оролцов.
Та бүхэн энэ гэрээг хийхээсээ өмнө макро түвшний судалгаа хийсэн үү? Энэ гэрээ Монголд ямар ашигтай вэ? Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг байгуулахаас өмнө ЭЗХЯ горимын алдаа гаргасан. Энэ гэрээний талаарх мэдээллийг бид сүүлд  авч, хүнсний салбарынхан түргэн авсан шүү дээ. Энэ гэрээ манай хөдөө аж ахуйн салбарыг дампууруулах эрсдэлтэй байв.
Манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эдийн засгийн түншлэл байгуулахад хэт эрт байна. Учир нь 10 жилийн өмнө Японоос 300 сая ам.долларын импорт авдаг байсан бол одоо нэг тэрбум ам.долларыг давсан. Харин манай экспорт 10 сая ам.доллар хэвээрээ. Бид тус улс руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргахаар ХАА-н яамны мэргэжилтнүүдтэй нь уулзахад нааштай хүлээж авдаггүй.
Тус улс манайд хүмүүнлэгийн туслалцаа их үзүүлдэг боловч приус машинаа Монголд л авчирч хаяж байна. Хүн ам багатай, ядуу улс атлаа япон машин худалдан авсан тоогоороо Монгол гуравдугаарт ордог. Япон хожиж, бид хожсонгүй. Эхний алдаагаа засаагүй атлаа дараагийн гэрээг байгуулах гэж байна. Японтой байгуулсан гэрээг цуцлах хэрэгтэй.      
Монголоос БНСУ руу малын тэжээл худалдах, жилдээ 500 сая ам.долларын худалдаа хийх боломж бий. Бид үүнийг туршсан. Хорио цээрийн нөхцөл нь боломжийн. Гэрээнд баталгаат худалдан авалтын талаар заавал тусгах шаардлагатай.  
ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан "БНСУ-тай байгуулах гэрээний үйлчилгээний салбарын заалтууд дээр би түлхүү ажиллаж байна. Японтой байгуулсан гэрээнд монголоос экспортлох барааны орцын хэдэн хувийг Монголоос хангах тухай заасан юм билээ. Энэ шалгуур өндөр байсныг бид БНСУ-тай гэрээнд бууруулсан.   
Урьдчилсан судалгаагаар манай гурвдагч хөрш болох БНСУ-тай эдийн засгийн түншлэл тогтоох нь ашигтай гэсэн  дүгнэлт гарсан тул Засгийн газраас гэрээ байгуулахаар шийдсэн" гэж хариулав.



Нийтэлсэн огноо2025-03-13