“Mongolian Mining Corporation” шинэ бонд гаргахыг зорьж байна www.bloombergtv.mn
BI: “Mongolian Mining Corporation”-ийн шинээр гаргах ам.долларын бондын өгөөж харьцангуй бага, эрэлт өндөр байх төлөвтэй
Түүхэн амжилттай тайлангаа танилцуулаад буй “Mongolian Mining Corporation” компани ам.долларын шинэ бонд гаргаж магадгүй байгааг “Bloomberg”-ийн Амея Карве мэдээллээ. Шинэ бондыг гуравдугаар сарын 25-наас эхлэн хөрөнгө оруулагчдад санал болгохоор банкнуудтай хамтран ажиллаж эхэлсэн юм байна.
“Bloomberg Intelligence”-ийн тооцооллоор “Mongolian Mining Corporation”-ийн санал болгох шинэ бондын өгөөж харьцангуй бага буюу хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байх төлөвтэй байна.
“Mongolian Mining Corporation” компанийн 2026 онд хугацаа нь дуусах, 12 хувийн купонтой одоогийн бондын хүлээгдэж буй өгөөж долоон хувь болж чангарсан үзүүлэлттэй байна. Энэ нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 2.7 нэгж хувь буюу 270 суурь нэгжээр доогуур үзүүлэлт болж байгаа юм.
Энэхүү боломжийг ашиглан тус компани 2026 онд хугацаа нь дуусах бондоо шинэ бондоор санхүүжүүлэх алхам хийхээр байгааг “Bloomberg Intelligence”-ийн Андрью Чан онцолж байна. Үүнээс гадна “Mongolian Mining Corporation” Монголд алт олборлохыг зорьж буй “Erdene Mongol” компанид 2024 онд 80 сая ам.долларыг хөрөнгө оруулсан тул хөрөнгө босгох шаардлага нь нэмэгдсэн гэж дүгнэжээ.
Зээлжих зэрэглэлийн “Fitch Ratings” болон “Moody's” агентлаг “Mongolian Mining Corporation”- ийн шинэ бондод “B3” болон “B+” үнэлгээ өгөх төлөвтэй байна.
Нийтэлсэн огноо2025-03-26