“SouthGobi Resources” татварын асуудалтай холбоотой мэдэгдэл гаргалаа www.bloombergtv.mn
Одоогоор охин компанид нь ногдуулсан татварыг бууруулж, 26.5 сая ам.доллар болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг “SouthGobi Resources” мэдэгдэлдээ онцлов
“SouthGobi Resources”-ийн охин компанид ногдуулсан татварын хэмжээг бууруулсан шийдвэрийг Монголын Татварын ерөнхий газрын албан тушаалтнууд давж заалдахаар Дээд шүүхэд хандсан байгааг тус компани мэдээллээ.
Өмнө нь “SouthGobi Resources”-ийн охин компани “SouthGobi Sands”-д 80 сая ам.долларын торгууль ногдуулаад байсныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 26.5 сая ам.доллар болгож бууруулахаар шийдвэрлэж байсан юм. Энэхүү торгуулийг “SouthGobi Resources” компани давж заалдахгүй, хүлээн авна гэдгээ хоёрдугаар сард мэдэгдэж байв.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг Монголын Татварын ерөнхий газрын албан тушаалтнууд бие даан давж заалдсан хэрэг маш ховор байдгийг “SouthGobi Resources”-ийн хуулийн зөвлөхүүд хэлжээ.
Одоогоор охин компанид нь ногдуулсан татварыг бууруулж, 26.5 сая ам.доллар болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. Хэдий тийм боловч Хонконг болон Торонтогийн венчур биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компанийн хувьд эцсийн шийдвэр ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй байгааг хөрөнгө оруулагчдадаа сануулжээ.
Нийтэлсэн огноо2025-03-28