1 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2025/03/31      2 RIO TINTO AND UNIVERSITY OF QUEENSLAND LAUNCH OYU TOLGOI TRAINING PROGRAMME WWW.DISCOVERYALERT.COM.AU  PUBLISHED:2025/03/31      3 EMEELT ECO-INDUSTRIAL PARK TO ENHANCE THE VALUE OF LIVESTOCK-DERIVED RAW MATERIALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      4 PARLIAMENT OF MONGOLIA RATIFIES COOPERATION AGREEMENT WITH CHINA ON GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      5 REVISED EXCHANGE TRADING REGULATIONS INTRODUCED TO MINING SECTOR STAKEHOLDERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/31      6 TRAVEL TO UB’S GREEN ZONES RESTRICTED DUE TO POSSIBLE FIRE OUTBREAKS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/03/31      7 CHINA EMERGES AS PREFERRED MEDICAL DESTINATION FOR MONGOLIAN PATIENTS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/03/31      8 MONGOLIA'S COAL EXPORTS FACE SETBACKS AMID BORDER CONGESTION AND WEAKER GLOBAL PRICES WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/03/28      9 PROPOSED AMENDMENTS TO MONGOLIA’S VAT LAW: KEY CHANGES AND PUBLIC FEEDBACK PROCESS WWW.VATUPDATE.COM  PUBLISHED:2025/03/28      10 ION ANNOUNCES US$13.5M JOINT VENTURE ON URGAKH NARAN, CORPORATE UPDATES AND UPDATE ON RARE EARTHS TRANSACTION WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/03/28      НИЙСЛЭЛИЙН 90 БАЙРШИЛД ГАДНЫН ФРАНЧАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АВТО ЗОГСООЛ БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     "TRAFIGURA"-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ МОНГОЛД АЛДСАН $1.1 ТЭРБУМЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭВ? WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЖ, НҮҮРЭЭ БУРУУЛАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗУГТСААР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     “TMK ENERGY”-ИЙН АЛДАГДАЛ 46 ХУВИАР БУУРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     МГХНЗ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЧИГЛЭЛД БОДЛОГО СТРАТЕГИА ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГАТАЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     ЕВРОПТ ЦАГИЙГ УРАГШЛУУЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     ХӨНДӨХ СЭДЭВ: ЭМ НЭРТЭЙ СТАНДАРТЫН ЧАНАР ХАНГААГҮЙ "ХОР" УУЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/03/31     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ СОЁРХОН БАТАЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/28     НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ЗОРЧИХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/28     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨВЛӨРӨХ ДАРААГИЙН МЕГА ТӨСӨЛ ТАВАНТОЛГОЙН ЦС, ЭГИЙН ГОЛЫН УЦС БАЙХ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/28    

"Ам.долларын ханш уг нь унаад л байгаа... Гэвч төгрөг улам суларсаар" www.bloombergtv.mn

Дональд Трампын тарифаас болж ам.долларын индекс эрс суларсан ч төгрөгийн ханш унасаар байна
Дональд Трампын тарифын бодлого бусад улсуудад бус АНУ-ын эдийн засгийн өсөлтөд заналхийлснээр ам.доллар сүүлийн нэг жил орчмын хамгийн тааруу сараа үдэж байна. Гэхдээ төгрөгтэй харьцах ханшийнх нь хувьд байдал эсрэгээрээ…
Ногооны эсрэг мөрий
Худалдааны тарифын яах нь мэдэгдэхгүй байдлаас шалтгаалж валютын арилжаалагчид ам.долларын эсрэг “short”-лож “Bloomberg Dollar Spot Index” өнгөрсөн хоёрдугаар сарын гурванд хүрсэн дээд түвшнээсээ дөрвөн хувиар суларчээ. Дэлхийн валютын нөөцийн дийлэнхийг бүрдүүлдэг ам.долларын ханшийг Дональд Трампын засаг захиргааны бодлого улам хүчитгэнэ гэсэн хүлээлтээр тэд оныг эхлүүлсэн ч ийнхүү 180 хэм эргээд байна.
АНУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд ерөнхийдөө суларч, мөн хэрэглэгчийн итгэлийн индекс нь гуравдугаар сард сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт мягмар гарагт танилцуулагдсан юм. Спекулятив арилжаалагчдын ам.долларын позиц Дональд Трамп албан тушаалаа авахаас өмнө буюу нэгдүгээр сарын дундуур дээд түвшиндээ хүрч байсан ч гуравдугаар сарын 18-ны байдлаар “short” бүс рүү орсныг АНУ-ын Таваарын фьючерс арилжааны комиссын дата харуулж байна.
“Тангараг өргөхийнх нь өмнө хөрөнгө оруулагчид Дональд Трамп аль амлалтаа түрүүлж биелүүлэх вэ гэдэгт анхаарч байсан. Гэтэл Ерөнхийлөгч ажлаа аваад хэтэрхий олон зүйл дээр зэрэг ажиллаж эхэлсэн нь гүйцэтгэл талын ихээхэн эрсдэл үүсгэсэн” хэмээн “DoubleLine Capital”-ийн портфолио менежер Билл Кэмпбелл онцолсон байна.
Гуравдугаар сар гарсаар ам.долларын индекс 2.2 хувь унаад буй нь 2023 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүн аж. Өнгөрсөн долоо хоногт “Citigroup” болон “Credit Agricole”-ийн валютын шинжээчид ам.долларын ханшийн ирэх зургаа болон 12 сарын төсөөллөө өмнөхөөс бууруулж тогтоосон юм.
Дарамт улам л нэмэгдэнэ
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн оны есдүгээр сараас хойш бараг тасралтгүй суларч, эргэн 3500 давах замдаа оржээ. 2025 он гарсаар 1.8 орчим хувь суларч, сүүлийн байдлаар 3480 орчимд мөрдөгдөж байгаа нь 22 сарын доод цэг болж байна. Гэтэл АНУ-ын тарифын шууд нөлөөлөлд байгаа Мексикийн песо, канад доллар, мөн еврогийн ханш энэ онд бүгд ам.долларын эсрэг чангарсан хөдөлгөөнтэй байгаа юм.
Өнгөрсөн онд Монгол Улсын импорт 25.5 хувиар өссөн бол 2025 оны эхний хоёр сард 7.2 хувиар өсөж, 1.7 тэрбум гаруй ам.доллар болоод буй. Засгийн газрын мега төслүүдийн хэрэгжилт, түүнчлэн Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах хэлэлцээрийн нөлөөгөөр импортын их цуваа үргэлжлэх шинжтэй. Хажуугаар нь монголчуудын хэрэглээ, худалдан авалт эрс өссөнөөр Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглээний зээлийг хумихын тулд өр, орлогын харьцааны шаардлагаа чангаруулахаас өөр аргагүй болоод байна.
“Хэрэглээний зээлийн хэт өсөлтийн нөлөө 1-3 жилийн дараа хүчтэй мэдрэгдэх болов уу. Зээлээр гар утас, автомашин худалдаж авч байна. Гадаадад аялахдаа бас зээл авч байна. Энэ бүгд нь цаагуураа валютын ханшид дарамт болно” хэмээн “Ти Ди Секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат ярилцлагадаа онцолж байлаа.



Нийтэлсэн огноо2025-03-27