300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барина www.montsame.mn
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.
Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэй станц байх юм. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим
Нийтэлсэн огноо2025-03-28