“Мон-Атом” ХХК: Ураны төслийн олон улсын тендерүүд VI, VII сард зарлагдана www.bloombergtv.mn
Монгол Улсад нийт 192.2 мянган тонн ураны бүртгэгдсэн нөөц байгаагаас Зөөвч-Овоо орд нь 93,290 тонн нөөцтэй
“Зөөвч-Овоо” төслийн олон улсын тендерүүд VI, VII сардаа багтаан зарлагдахаар байгааг “Мон-Атом” компани мэдээллээ. Эхний ээлжид 100 км үргэлжлэх цахилгаан эрчим хүчний шугам татах, 160 км урттай авто зам тавих, 600 ажилчны орон сууц барих зэрэг үндсэн тендерүүд зарлагдахаар байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.5-1.7 тэрбум ам.доллар байх бөгөөд эхний хоёр жилд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэнэ. Дээрх тендерүүд зарлагдаж, төслийн ажил үргэлжилснээр 2028 оноос бүтээгдэхүүнээ экспортолж эхлэх хүлээлттэй байгаагаа тус компани мэдээллээ.
“Зөөвч-Овоо” ордоос жилд 2500 тонн уран олборлосноор дэлхийд 5-6 дугаарт орох томд тооцогдох аж. Бүтээгдэхүүнээ БНХАУ руу төмөр замаар тээвэрлэж, далайгаар Францад хүргэнэ. БНХАУ Зөөвч-Овоогоос гарсан шар нунтгийн тодорхой хэсгийг авна гэж “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мэдээлж байна.
Нийтэлсэн огноо2025-03-26