Дүүжин замын тээврийн тулгуур багануудыг суурилуулж байна www.montsame.mn
Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд Туул голын ай савд зургаан багана суурилуулж байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 19 тулгуур баганатай байхаас зургааг нь шар усны үерээс урьтан Туул голын ай савд суурилуулах ажээ. Төслийн хоёрдугаар шугам нь Шангри-Ла-гаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урт, гурван зогсоолтой, 70-74 кабинтай байх юм.
Дүүжин замын тээвэр нь оргил цагийн хөдөлгөөний ачааллыг хуваалцахаас гадна Яармаг, Нисэхийн замын түгжрэлийг багасгаж, замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмнэ.
Дүүжин замын тээврийн нэг кабинд 10 зорчигч 11 минут 21 км/цагийн хурдтай аялах бөгөөд тулгуур баганын өндөр нь 7.5-42 метр байх тухай НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2025-04-08