Уул уурхайн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэт ТӨҮГ”-ын арилжаа амжилтгүй хэвээр байна www.eguur.mn
Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүртэл худалдан авагч талд илүү уян хатан нөхцөл бүхий түр журам хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэсэн ч шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээс хойш уул уурхайн биржээр томоохон компаниуд хангалттай нүүрс арилжаалж чадахгүй хэвээр байна.
4-р сарын эхний долоо хоногт Люксембург болон БНХАУ-д бүртгэлтэй “Хангад Эксплорэйшн” компани уул уурхайн биржээр баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, баяжуулсан сул коксжих нүүрс хэд хэдэн удаа арилжаалсан бол “Энержи Ресурс” компанийн хувьд баяжуулсан сул коксжих нүүрс энэ сарын 3-ны өдөр арилжаалснаас хойш дахин амжилттай арилжаа хийгдээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрс арилжаалах санал гаргасан ч худалдан авагч талаас хэд хэдэн удаагийн арилжаанд үнийн санал ирүүлэлгүй хаажээ.Мөн “Эрдэнэт ТӨҮГ”-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал арилжаалах саналд худалдан авагч үнийн санал ирүүлээгүй буюу он гарснаас хойш биржийн арилжаа муу хэвээр байна.
Нийтэлсэн огноо2025-04-15