1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER DOWN 8.3 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/16      2 CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA RECEIVES VICE CHAIRMAN OF THE STANDING COMMITTEE OF THE NATIONAL PEOPLE'S CONGRESS OF CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/16      3 WHAT MONGOLIA CAN LEARN FROM SOUTH KOREA’S WASTE MANAGEMENT SYSTEM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/16      4 OPERATIONAL UPDATE FOR THE QUARTER ENDED 31 MARCH 2025 WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2025/04/16      5 MONGOLIA CONDUCTS INSPECTIONS OVER LOGISTICS FIRMS & COAL TRUCKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/04/16      6 SOUTHERN MONGOLIA CONCERNS RAISED AFTER G7 FAILS TO ACKNOWLEDGE ISSUE WWW.JAPAN-FORWARD.COM PUBLISHED:2025/04/16      7 2,500 SPECIALISTS AND TEACHERS TO BE TRAINED IN ARTIFICIAL INTELLIGENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/16      8 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      9 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      10 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      ЗГ-ААС ХИЛ ЗААГИЙГ ТОДОРХОЙЛОХ СТРАТЕГИЙН НАЙМАН ОРДЫН ГУРАВ НЬ ТӨРИЙН МЭДЭЛД, ТАВ НЬ ХУВЬД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ТӨСВИЙН ОРЛОГО 6.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     СУРВАЛЖЛАГА: НООЛУУРЫН ХАНШ 110-125 МЯНГА ГЭХ Ч ХЯТАДУУД АВАХГҮЙ БАЙНА WWW.EGUUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ҮСХ: УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     УЛААНБУРХАН ӨВЧИН УЛААНБААТАР, ӨМНӨГОВЬД ГОЛОМТЛОН ТАРХАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ БАЙГУУЛАХ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 9.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15    

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээс татгалзав www.eagle.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байлаа. Гэвч судалгаа сайн хийгдээгүй шалтгаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлууллаа. Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Б.Мөнхсоёл мэдээлэл өглөө. 
Тэрээр "Энэ хэлэлцээр бол үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан чухал асуудал. Эдийн засгийн байнгын хороо үүнийг хэлэлцэх байсан боловч хойшлууллаа. Яагаад вэ гэхээр, олон нийтийн хэлэлцүүлгийг маш сайн хийх ёстой. Гэтэл энэ ажил дутуу хийгдсэн гэж үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүдэд Хүнсчдийн холбооноос албан бичиг ирсэн. Судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрчилтэй гараад байна. Хүнсчдийн холбоо МУИС-ийн эдийн засгийн шинжилгээ хийдэг хүрээлэнд захиалга өгч судалгаа хийлгэсэн юм байна. Судалгаагаар энэ хэлэлцээрийн үр ашиг нь тааруу байна гэж дүгнэсэн юм байна. Харин Эдийн засаг, хөгжлийн яамны хийсэн судалгаагаар бол хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн юм билээ" гэв.



Нийтэлсэн огноо2025-04-16