1 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      2 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      3 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      4 MONGOLIA: PRIORITISE INCREASING CITIZEN AWARENESS OF RIGHT TO PRIVACY, SAYS EXPERT WWW.OHCHR.ORG PUBLISHED:2025/04/15      5 SME DEVELOPMENT FUND NOW ACCEPTING SOFT LOAN APPLICATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      6 MONGOLIA ANNOUNCES TWO AND A HALF MONTHS FISHING BAN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/15      7 "MONGOLIA IS A MARKET BRIMMING WITH UNTAPPED POTENTIAL" WWW.MUMNET.COM PUBLISHED:2025/04/15      8 TUGRUG'S EXCHANGE RATE PROJECTED TO STABILIZE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/14      9 AUSTRALIAN OPERATOR EYES LNG PROJECT TO EXPLOIT MONGOLIAN UNCONVENTIONAL GAS WWW.UPSTREAMONLINE.COM PUBLISHED:2025/04/14      10 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.1 PERCENT IN MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/14      ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ГУРВАН ТЭСИЙН УУРХАЙД АЖИЛЛАДАГ 77 АЖИЛТАН ХОРДЛОГОД ОРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ОРОС, МОНГОЛЫН ХАМТАРСАН КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ ШАТАХУУНААР ЦЭНЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БОРЛУУЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР ХУДАЛДАН АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     ЦЕГ: 2500 ХҮНИЙГ НЭГ УДАА МАНСУУРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОДИС ХУРААЖ АВСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     Б.ЭНХБАЯР “ЖЕНКОГИЙН ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ ТАНХАЙРЛАА ЗОГСООХЫГ ШААРДАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14     "ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА “КЬЮ ЭС СИ” БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/14    

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв www.news.mn

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх нэрийн дор эрчим хүчний салбарын 27 аж ахуй нэгж бүр  улс төрийн томилгоо хийсэн нь  албан тушаал давхардуулан хууль зөрчсөн үйлдэл төдийгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна гэж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2025.04.15) мэдэгдлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд хуульд “Тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх үүрэг бүхий өөр нэршилтэй орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох орон тоо хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан.  Гэтэл одоо нэрийг нь өөрчилсөн орлогчийн статустай албан тушаалтнууд томилж хууль зөрчиж байна.
Түүнчлэн Засгийн газраас эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах нэрийн дор хэдэн тэрбумын төсөвтэй Эрчим хүчний реформын үндэсний хороог байгуулсныг эсэргүүцэж байна.
Удирдлагын бүтэц нь данхайчихсан, хуримтлагдсан өр авлагатай, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлье гэхээр мөнгө байхгүй гэдэг хэрнээ эрчим хүчний салбарт гурван тэрбумын төсөвтэй орон тоо нэмж байгаа нь буруу.
Мөн "Эрчис Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчсөн. Тухайн компанийг анх байгуулахдаа төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, засаглал бүтээмж чанарыг сайжруулах зорилготой байгуулж байгаа гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдлыг ажиглахад тийм биш байна. Эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төрийн өмчит компаниудын засаглалын асуудал, реформ энэ бүгдтэй уялдахгүй байна.
"Эрчис Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчиж байгаа.
Дээрх заалтад эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж үйл ажиллагааг урт хугацаагаар сул зогсоох, өөр байгууллагатай нэгтгэхэд үйлдвэрчний эвлэлтэй урьдчилан зөвшилцөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрчний эвлэлийн байгууллагад энэ талаар ямар нэг хэлбэрээр хандаагүй” гэсэн юм.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-04-15