1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER DOWN 8.3 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/16      2 CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA RECEIVES VICE CHAIRMAN OF THE STANDING COMMITTEE OF THE NATIONAL PEOPLE'S CONGRESS OF CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/16      3 WHAT MONGOLIA CAN LEARN FROM SOUTH KOREA’S WASTE MANAGEMENT SYSTEM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/16      4 OPERATIONAL UPDATE FOR THE QUARTER ENDED 31 MARCH 2025 WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2025/04/16      5 MONGOLIA CONDUCTS INSPECTIONS OVER LOGISTICS FIRMS & COAL TRUCKS WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/04/16      6 SOUTHERN MONGOLIA CONCERNS RAISED AFTER G7 FAILS TO ACKNOWLEDGE ISSUE WWW.JAPAN-FORWARD.COM PUBLISHED:2025/04/16      7 2,500 SPECIALISTS AND TEACHERS TO BE TRAINED IN ARTIFICIAL INTELLIGENCE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/16      8 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 500 WWW.DESHSEWAK.ORG  PUBLISHED:2025/04/15      9 ISHOWSPEED EXPLORES TRADITIONAL CULTURE, STREAMING TO 39 MILLION VIEWERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/15      10 WORLD BANK TO COOPERATE WITH ULAANBAATAR CITY TO REDUCE AIR POLLUTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/15      ЗГ-ААС ХИЛ ЗААГИЙГ ТОДОРХОЙЛОХ СТРАТЕГИЙН НАЙМАН ОРДЫН ГУРАВ НЬ ТӨРИЙН МЭДЭЛД, ТАВ НЬ ХУВЬД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ТӨСВИЙН ОРЛОГО 6.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     СУРВАЛЖЛАГА: НООЛУУРЫН ХАНШ 110-125 МЯНГА ГЭХ Ч ХЯТАДУУД АВАХГҮЙ БАЙНА WWW.EGUUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ҮСХ: УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     УЛААНБУРХАН ӨВЧИН УЛААНБААТАР, ӨМНӨГОВЬД ГОЛОМТЛОН ТАРХАЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ БАЙГУУЛАХ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 9.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО ХИЙСНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15     УУЛ УУРХАЙН БИРЖ ДЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “ЭРДЭНЭТ ТӨҮГ”-ЫН АРИЛЖАА АМЖИЛТГҮЙ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/15    

“Сэлбэ сэргэлт” төслөөр далан барих ажил эхэллээ www.montsame.mn

Улаанбаатар хотын үерийн хамгийн их эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн, үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхэлжээ. 
Мөн үерээс хамгаалах даланг барьж дууссаны дараа бүрэн тохижуулах аж. Нийслэлийг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон юм. Тодруулбал, 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулжээ. 
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл ярихдаа,  "Энэ нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж байгуулах иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн их эрсдэлтэй хэсэгт барьж буй 1.4 км түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажлыг хийнэ” гэв. 
Тэгвэл "Престиж инженеринг" компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, "2005 оноос хойш барилга их барьснаас Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байна. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангахаар төлөвлөж байна" хэмээн ярилаа. 
2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далантай байсан. Харин одоо барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр, төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараа тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-04-08