Д.Болорсүрэн: Төгрөг нуурын ордыг зарахдаа 20 хувийг эзэмшигч биднээс зөвшөөрөл аваагүй www.eagle.mn
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор зарсан тухай дурдаад асуудлыг шийдэх долоо хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Төгрөг нуурын ордын хохирогч гэх иргэн өнөөдөр АТГ-д хандлаа. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулсан Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн өөрт байгаа баримтаа АТГ-т өгч, хамгаалалт хүссэн юм.
Тэрээр “Гурван жилийн өмнө нас барсан аавыг минь 1.3 сая ам.доллароор Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн, луйварчин гэж бичиж байна. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг аав маань 2005 онд байгуулж улмаар хэсэг нөхдийн хамт утаагүй түлшний үйлдвэр нээсэн. Аав тус ордын 20 хувийг эзэмшин гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин 2009 онд тус ордыг Хонконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан. Ингэхдээ 20 хувь эзэмшдэг биднээс зөвшөөрөл аваагүй. Энэ асуудлаар бид гурван шатны шүүхээр яваад үр дүнд хүрээгүй. Олон жилийн дараа Төгрөг нуурын ордын асуудлыг гарган тавьж улстөржүүлж байгаад эмзэглэж байна. Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа баримтаа АТГ-т өгөх нь зүйтэй гэж үзлээ" гэв.
“Төгрөг нуурын энержи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Дүгэржав нь шинжлэх ухааны доктор, Антарктид тив судлаач байв.
Нийтэлсэн огноо2025-04-08