Суудлын автомашины импорт 2.7 хувиар өсөж, нүүрсний экспорт 9.7 хувиар буурчээ www.eagle.mn
Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорт ба нүүрсний экспортын мэдээг өнөөдөр (2025.04.08) танилцууллаа. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 38,111 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 6,957 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 315.0 мянган тонн нүүрс, оны эхнээс 17,188.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан үзүүлэлт
Нийтэлсэн огноо2025-04-08