“Xanadu Mines” компани "Khuiten Metals"-ийн 25 хувийг худалдах эрхээ хойшлуулахаар болов www.bloombergtv.mn
ТЭЗҮ-ийн тооцооллоор “Хармагтай” уурхайн насжилт 29 жил үргэлжилнэ
Алт, зэсийн томоохон нөөцтэй "Хармагтай" төслийг хэрэгжүүлж буй “Xanadu Mines” компани “Zijing Mining Group”-тэй хамтран байгуулсан охин компанийнхаа 25 хувийг худалдах эрхээ түдгэлзүүлэхээр боллоо.
“Khuiten Metals”-ийн 25 хувийг худалдах асуудлаар дөрөвдүгээр сарын 11-нд санал хураах байсан бол багадаа 30 хоногоор хойшлуулахаар болсон байна. Ингэснээр “Xanadu Mines” БНХАУ-ын “Zijing Mining Group” компанитай хэлэлцээ хийх илүү хугацаа гаргаж, эцсийн шийдвэрээ гаргахаар болж байгаа юм.
ТЭЗҮ-ийн тооцооллоор “Хармагтай” уурхайн насжилт 29 жил буюу олборлолт нь 2056 он хүртэл үргэлжилнэ гэж үзжээ. Энэ хугацаанд төслөөс жилд дунджаар 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэхээр байна гэж тооцоолсон байна. Энэ нь “Хармагтай” төслийг дэлхийн түвшний өндөр ач холбогдолтой төсөл болгож буйг “Xanadu Mines” онцолж байлаа.
Нийтэлсэн огноо2025-04-08