“Asian Battery Metals” 2025 оны өрөмдлөгийн ажлаа эхэлж, 830.7 метрийн гурван цооног гаргажээ www.bloombergtv.mn
Asian Battery Metals: Цооногуудаас чөмгөн дээж авах, шинжлэх ажил одоо явагдаж байна
Монголд цэнэг хураагуурын металлын хайгуул хийж буй “Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-никелийн "Ямбат" төсөлдөө энэ онд эхлүүлсэн III шатны өрөмдлөгийн ажил нь амжилттай үргэлжилж байгааг мэдээллээ.
Тус компани алмазан өрөмдлөгөөр нийт 830.7 метрийн урттай гурван цооног гаргасан байна. Цооногуудаас чөмгөн дээж авах, шинжлэх ажил одоо явагдаж байгаа бөгөөд анхан шатны үр дүн 2025 оны тавдугаар сараас гарах хүлээлттэй байгааг мэдээлэв.
Энэ оны өрөмдлөгийн ажлаа бүрэн санхүүжүүлсэн тул өнгөрсөн онд илрүүлсэн өндөр агуулга бүхий бүсдээ төвлөрөн ажиллах, хайгуулын цар хүрээгээ өргөтгөх боломжтой болж байгааг “Asian Battery Metals” компанийн захирал З.Ган-Очир онцолж байна.
Нийтэлсэн огноо2025-04-11