1 GRACE BERG: WHEN I WAS IN MONGOLIA, IT FELT EVEN MORE AMAZING THAN I HAD IMAGINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/04/11      2 JADE GAS ADVANCES RED LAKE DEVELOPMENT IN MONGOLIA WITH SECOND SUCCESSFUL WELL WWW.SMALLCAPS.COM.AU  PUBLISHED:2025/04/11      3 MONGOLIA RATIFIES AGREEMENT WITH CHINA FOR CONSTRUCTING NEW RAILWAY FROM TAVAN TOLGOI WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/04/11      4 ROSATOM, S. KOREA'S KHNP, FRANCE'S EDF, CHINA'S CNNC SHORTLISTED AS POTENTIAL VENDORS FOR FUTURE NPP IN KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/04/11      5 EXPORT REVENUES INCREASED BY NINE PERCENT COMPARED TO THE PREVIOUS WEEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/11      6 DISCRIMINATION BASED ON SOCIAL STATUS NAMED ‘SCHOLARSHIP’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/11      7 800 PHYSICIANS VOICED CONCERNS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/11      8 COMPANY OWNING “TUGRUG NUUR” COAL DEPOSIT FACES SERIOUS CRIMINAL ALLEGATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/04/10      9 ADB REPORT: MONGOLIA’S ECONOMY TO GROW BY 6.6 PERCENT IN 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/10      10 DETAILS ON “TAVANTOLGOI THERMAL POWER PLANT” PROJECT PRESENTED TO THE CABINET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/10      ЖИЖИГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     “JADE GAS” МОНГОЛ ДАХЬ ТӨСЛӨӨСӨӨ 800 М ЗУЗААН ХИЙТЭЙ НҮҮРС ИЛРҮҮЛЖ, ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ 21 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     ТРАНС-АЗИЙН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ УИХ ДЭМЖСЭНГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     "ЗАСГИЙН ГАЗАР “РИО ТИНТО“, “ОНТРЭ“ ХХК-ТАЙ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ БОЛСОН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ САРААС 0.3 ХУВИАР ӨСӨЖ, ЖИЛИЙН 9.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     “ASIAN BATTERY METALS” 2025 ОНЫ ӨРӨМДЛӨГИЙН АЖЛАА ЭХЭЛЖ, 830.7 МЕТРИЙН ГУРВАН ЦООНОГ ГАРГАЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ АЖИЛЧДЫН ГУДАМЖТАЙ ХОЛБОСОН АВТОЗАМЫГ ХААВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/11     УЛААНБУУДАЙН ГУРИЛЫН ИМПОРТ I УЛИРАЛД 2.7 ДАХИН ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/04/10     МАНАЙ УЛСАД ХҮНСНИЙ ТАЛОН АВДАГ 86 МЯНГАН ИРГЭН БИЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/10     ТӨВ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ИРГЭНД ДАРААХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/10    

Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар өсөж, жилийн 9.1 хувьтай гарлаа www.bloombergtv.mn

Өмнөх оны гуравдугаар сард 6.2 хувь байснаасаа 2.9 нэгж хувиар эрчимжсэн байна
Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд гуравдугаар сарын эцэст өмнөх сараас 0.3 хувиар өссөнөөр жилийн 9.1 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өмнөх оны гуравдугаар сард жилийн инфляц 6.2 хувь байсантай харьцуулахад өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар эрчимжсэн байна.
Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.8 нэгж хувиар, мах хатуу түлшнээс бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ таван нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Мөн орон сууц, ус цахилгаан түлшний бүлгийн үнэ 22.6 хувиар буюу хамгийн өндөр дүнгээр нөлөөлсөн бол холбооны хэрэгсэл шуудангийн үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байлаа.
Инфляц 2025 оны туршид хоёр оронтой тоонд хадгалагдаж болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж буй. Мөн цахилгааны үнийг нэмэгдүүлсэн шийдвэрээс инфляцад үзүүлэх нөлөөлөл 2025 оны 11 дүгээр сар хүртэл хадгалагдах төлөвтэйг Монголбанк сүүлийн мэдэгдлээрээ онцолж байв. Эрчим хүчний зохицуулах хороо тавдугаар сард дулааны үнийг 75-100 хувиар нэмэхээр тооцоолж байсныг Засгийн газар хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн гуравдугаар сард импортын бараа, бүтээгдэхүүний инфляцад үзүүлэх нөлөө буурч, 9.1 нэгж хувийн 2.5 нэгж хувийг бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо тайлагнасан байна. Ерөнхий индексийг бүлгээр нь авч үзэхэд үйлчилгээний үнийн индекс 16.6 хувьтай буюу хамгийн өндөр, хүнсний бус барааны индекс 9.5 хувьтай гарсан бол хүнсний үнийн индекс 8.2 хувиар өссөн байна.
Азийн Хөгжлийн Банк шинэ төсөөллөөрөө 2025 оны эцэст Монгол Улсын инфляц 9.1 хувьд хадгалагдах хүлээлттэй байгаагаа мэдээлсэн юм. Үүнд Засгийн газрын зарлагын өсөлт, эдийн засгийн идэвхжил, эрчим хүчний үнийн өсөлтөөр тайлбарлагдана гэж танилцууллаа.



Нийтэлсэн огноо2025-04-11