1 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE THERMAL POWER PLANT NO. 5 TO BE ANNOUNCED IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      2 NON-RESIDENT AMBASSADORS TO MONGOLIA PRESENT LETTERS OF CREDENCE TO THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      3 REVIVING THE STEPPE: MONGOLIA'S LIVING LABORATORY FOR COMBATING DESERTIFICATION WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/04/22      4 LUKASHENKO INVITES 150,000 PAKISTANIS TO WORK IN BELARUS AMID LABOR SHORTAGE WWW.RFERL.ORG PUBLISHED:2025/04/22      5 TWO MORE RUSSIA-MONGOLIA BORDER LOGISTICS TERMINALS TO BE BUILT IN BURYATIA WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2025/04/22      6 7 KILLED, 6 INJURED IN ROAD ACCIDENTS IN MONGOLIA IN 3 DAYS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/22      7 INVITATION: 1ST GLOBAL COKING COAL CONFERENCE 2025. MAY 20-22 IN XIAMEN, CHINA WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/04/21      8 AMENDMENTS TO PARLIAMENTARY ELECTION LAW APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/21      9 MONGOLIAN BANKING SECTOR'S NET EXTERNAL ASSETS DECREASED BY 46 PCT AT END OF MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      10 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 17 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ЖИЛИЙН ДОТОР 143.2 МЯНГАН ИРГЭН АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭЭР ГАДНЫ УЛСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     Б.БАТДАВАА: ЭКСПОРТЫН ОРЛОГО ОНЫ ЭХНИЙ ГУРВАН САРД 600 САЯ ДОЛЛАРООР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗАДГАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     "ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС" ТӨҮГ ₮22 ТЭРБУМААР ВАГОН ТҮРЭЭСЭЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД 110-140 МЯНГААР НООЛУУР ХУДАЛДАН АВЧ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     НИЙСЛЭЛ Ж.ХАТАНБААТАРААС АВСАН "ЭМИЙН ҮЙЛДВЭР"-ИЙН ГАЗАРТАА ОРОН СУУЦ БАРИУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ЧАЙНА ЭНЕРЖИ"-ГИЙН ХҮСЭЛТЭЭР БИРЖИЙН ХУУЛИАС "ДУНДАЖ ҮНЭЭР" ГЭХ ЗААЛТЫГ ХАСАЖ, ЧАЛКОГИЙН ГЭРЭЭГ ДАВТАХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     “ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21    

Сонгинохайрхан дүүрэгт задгай спорт цогцолбор барьж байна www.montsame.mn

Сонгинохайрхан дүүргийн III хороонд задгай спорт цогцолбор барих ажил үргэлжилж байна.
Энэ нь 500 хүний суудалтай бөгөөд хөлбөмбөгийн стандарт талбай, зургаан эгнээ гүйлтийн зам, 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннис, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцолбор болох юм. Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлыг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа аж. Уг спортын цогцолборын талбайн газрыг 2021 онд чөлөөлжээ. Энэхүү талбай ашиглалтад орсноор СХД-ийн хүүхэд залуус спортоор хичээллэхээс гадна стандарт гүйлтийн зам нэгээр нэмэгдэх давуу талтай юм байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын хэлснээр энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд барьж буй хоёр дахь том цогцолбор болж байгаа аж. Тэрбээр энэхүү талбайд хөлбөмбөг болон хөнгөн атлетикийн олон улс болон бүсийн тэмцээн зохион байгуулах боломжтойг онцоллоо. Мөн тэмцээн, уралдаан зохион байгуулах, тэмцээнд оролцож буй тамирчдын ая тухыг бүрэн хангасан ариун цэврийн байгууламж, хувцас солих өрөө, хурлын танхим зэргээр иж бүрэн шийдсэнээрээ онцлогтой юм байна.



Нийтэлсэн огноо2025-04-22