"Чайна Энержи"-гийн хүсэлтээр биржийн хуулиас "дундаж үнээр" гэх заалтыг хасаж, Чалкогийн гэрээг давтах өөрчлөлт оруулжээ www.eguur.mn
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Биржээр худалдаалах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт муудсан нь төсвийн орлого буурахад жин дарж буй.
Учир нь БНХАУ, Монголын Засгийн газар хоорондын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээр хэдийнэ соёрхон батлагдсан бөгөөд үүний араас компани хоорондын гэрээ хийгдэх процесс хүлээгдэж байгаа.
Иймд компани хоорондын гэрээ хийгдэхээс өмнө Ц.Туваан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэнийг УИХ-аар зүтгүүлж сууна.
Хятадын талаас дотоодын ямар ч төрлийн нүүрс авах нь эрс удааширч, зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад компаниас л нүүрс аваад байгаа нь биржийн хуулийг өөрчлөгдөхийг хүлээж буй нь илт.
Биржийн тухай хуулийн голлох өөрчлөлтүүд,
“14.6.Уул уурхайн бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан энэ хуулийн 14.3-т заасан үнэд өөрчлөлт оруулахаар гэрээнд тусгаж болно" гэдэг заалт нь өөрөө худалдан авагч Хятадын талд давуу эрх олгосон заалт. Учир нь 2-р сард Хятадын төр засгаас чанартай нүүрс худалдан авч, чанар муутай нүүрсний импортыг хумих шийдвэр гаргасан. Улмаар манай нүүрсний чанар стандартыг өөрсдийнхөөрөө тогтоож, үүндээ нийцсэн үнийн санал тулгаад байвал экспортын нүүрсэнд найдалтгүй болно.
Монголчуудын нүүрсний талбарт муу жишээ болгон ярьсаар ирсэн Чалкогийн гэрээ нь урт хугацааны гэрээгээр үнийг 70 ам.доллароор тогтоож үнэ өсөх үед бид урт хугацааны гэрээний үнэдээ баригдаж нүүрс үнс болж байсан түүх бий. Урт хугацааны гэрээний өөр нэг сул тал нь гэрээний орлогыг эрх баригч намууд урьдчилж зээлээд сонгуулийн пи ар болгож, олон нийтэд тараачихсан явдал ч байгаа.
Гэтэл шинээр өргөн барьсан хуулийн “10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно" гээд заачихсан нь өмнөх оффтейк гэрээг давтаж буйн бодит жишээ мөн.
Нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан уг хуулийн хамгийн ноцтой нь "Чайна Энержи" манай биржийн хуулийг үл ойшоож, дундаж үнээр чинь авахгүй, биржийн хуулиар чинь явахгүй гэж тулгаж байсныг хүлээн авч одоогийн хүчин төгөлдөр хуулийн "10.4 дэхь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай" хэмээн тусгажээ.
Уг хүчингүй болгохыг хүсэж буй заалт нь одоогийн хуулийн 10.3.Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд худалдах гэрээг байгуулах, 10.4.Энэ хуулийн 10.3-т заасан гэрээг байгуулахдаа тухайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дундаж үнийг баримтална" гэж заасан байдаг.
Ийн Ц.Туваан эцсийн мөчид "Чайна Энержи"-гийн хүслийг гүйцээж, Биржийн тухай хуульд "урт хугацааны гэрээ, биржийн дундаж үнээр арилжаалахгүй" гэсэн хоёр ноцтой агуулга оруулж ирэн Монголын байр суурийг хүчгүйдүүлж, нүүрсний салбарын дотоодын аж ахуй нэгжүүдийг ч боомилох шийдвэрийг баталгаажуулж өглөө.
Т.БАТСҮРЭН

Нийтэлсэн огноо2025-04-21