1 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE THERMAL POWER PLANT NO. 5 TO BE ANNOUNCED IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      2 NON-RESIDENT AMBASSADORS TO MONGOLIA PRESENT LETTERS OF CREDENCE TO THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      3 REVIVING THE STEPPE: MONGOLIA'S LIVING LABORATORY FOR COMBATING DESERTIFICATION WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/04/22      4 LUKASHENKO INVITES 150,000 PAKISTANIS TO WORK IN BELARUS AMID LABOR SHORTAGE WWW.RFERL.ORG PUBLISHED:2025/04/22      5 TWO MORE RUSSIA-MONGOLIA BORDER LOGISTICS TERMINALS TO BE BUILT IN BURYATIA WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2025/04/22      6 7 KILLED, 6 INJURED IN ROAD ACCIDENTS IN MONGOLIA IN 3 DAYS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/22      7 INVITATION: 1ST GLOBAL COKING COAL CONFERENCE 2025. MAY 20-22 IN XIAMEN, CHINA WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/04/21      8 AMENDMENTS TO PARLIAMENTARY ELECTION LAW APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/21      9 MONGOLIAN BANKING SECTOR'S NET EXTERNAL ASSETS DECREASED BY 46 PCT AT END OF MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      10 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 17 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ЖИЛИЙН ДОТОР 143.2 МЯНГАН ИРГЭН АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭЭР ГАДНЫ УЛСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     Б.БАТДАВАА: ЭКСПОРТЫН ОРЛОГО ОНЫ ЭХНИЙ ГУРВАН САРД 600 САЯ ДОЛЛАРООР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗАДГАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     "ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС" ТӨҮГ ₮22 ТЭРБУМААР ВАГОН ТҮРЭЭСЭЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД 110-140 МЯНГААР НООЛУУР ХУДАЛДАН АВЧ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     НИЙСЛЭЛ Ж.ХАТАНБААТАРААС АВСАН "ЭМИЙН ҮЙЛДВЭР"-ИЙН ГАЗАРТАА ОРОН СУУЦ БАРИУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ЧАЙНА ЭНЕРЖИ"-ГИЙН ХҮСЭЛТЭЭР БИРЖИЙН ХУУЛИАС "ДУНДАЖ ҮНЭЭР" ГЭХ ЗААЛТЫГ ХАСАЖ, ЧАЛКОГИЙН ГЭРЭЭГ ДАВТАХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     “ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21    

Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан энэ сарын 21-нд боллоо.
Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрчээ. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ.
Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4 хувиар, 2026 онд -0.7 хувиар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4, 2026 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэлээ.
Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор бага, нүүрсний үнэ 38 хувиар буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна. Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулав. Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцууллаа. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас  270  гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх  2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна.
Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрх зүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад  анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний  оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар  санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид  Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

 



Нийтэлсэн огноо2025-04-22