Нийслэл Ж.Хатанбаатараас авсан "Эмийн үйлдвэр"-ийн газартаа орон сууц бариулна www.eguur.mn
"Элэгний" Ж.Хатанбаатарын эзэмшилд нийслэлийн өмчийн есөн объект нэрлэгддэг байсан билээ. Улмаар түүнээс нэгийг нь буюу хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг нийслэлээс /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөлсөн байдаг.
Тухайн үед ашиглалтаас гарсан барилгын талбайг Ж.Хатанбаатар хүмүүст түрээсэлж, ашиг олж байсан нь тогтоогдсон бөгөөд Нийслэлээс албадан буулгаж, дуудлага худалдаанд оруулахаа зарлаж байсан.
Тодруулбал, уг үйлдвэрийн газар 3,150 ам.метр бөгөөд тавдугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдаагаар эхлэх үнэ нь 443 сая 520 төгрөг байх бөгөөд үйлчилгээ бүхий орон сууц бариулахаар төлөвлөж байгаа юм байна.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн өмчийг ил тод, шударга бусаар хямд үнээр худалдан борлуулж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүст эзэмшүүлдэг байдлыг зогсоохоо НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Цаашид энэ төрлийн дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулж хэвшүүлнэ. Улс, нийслэлийн өмчийг хувьдаа завшдаг байх нь зүй бус" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
Нийтэлсэн огноо2025-04-21