1 INVITATION: 1ST GLOBAL COKING COAL CONFERENCE 2025. MAY 20-22 IN XIAMEN, CHINA WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/04/21      2 AMENDMENTS TO PARLIAMENTARY ELECTION LAW APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/21      3 MONGOLIAN BANKING SECTOR'S NET EXTERNAL ASSETS DECREASED BY 46 PCT AT END OF MARCH WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      4 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 17 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/21      5 WHY MONGOLIA MATTERS IN NORTHEAST ASIA WWW.ARCTUSANALYTICS.COM  PUBLISHED:2025/04/20      6 MONGOLIA'S COMBED CASHMERE EXPORTS DECREASE BY 55 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/20      7 MASS FOOD POISONING INCIDENT AFFECTS MINERS WWW.FOODPOISONINGNEWS.COM  PUBLISHED:2025/04/20      8 PLOT THICKENS AS XANADU AXES MONGOLIAN COPPER-GOLD SELL DOWN VOTE WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/04/18      9 STATE TO PAY SALARIES FOR ‘DREAM TEAM’ BEHIND KHARKHORUM CITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/18      10 THE KINGDOM OF SAUDI ARABIA STUDIES MONGOLIA'S EXPORT POTENTIAL OF LIVE ANIMALS AND EGGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/18      "ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС" ТӨҮГ ₮22 ТЭРБУМААР ВАГОН ТҮРЭЭСЭЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД 110-140 МЯНГААР НООЛУУР ХУДАЛДАН АВЧ БАЙНА" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     НИЙСЛЭЛ Ж.ХАТАНБААТАРААС АВСАН "ЭМИЙН ҮЙЛДВЭР"-ИЙН ГАЗАРТАА ОРОН СУУЦ БАРИУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     "ЧАЙНА ЭНЕРЖИ"-ГИЙН ХҮСЭЛТЭЭР БИРЖИЙН ХУУЛИАС "ДУНДАЖ ҮНЭЭР" ГЭХ ЗААЛТЫГ ХАСАЖ, ЧАЛКОГИЙН ГЭРЭЭГ ДАВТАХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     “ХҮННҮ ЭЙР” КОМПАНИ ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГТЭЙ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/21     БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС 2 САЯ ГАРУЙ ИРГЭН ЗЭЭЛ АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/20     ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН 48.6 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/20     УЛСААС 34.4 ТЭРБУМЫН ТАТААС АВСАН КЛИНИКИЙН ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН БОЛСОН Ч БИРЖИЙН ХУУЛЬД ДАХИН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НӨХЦӨЛ БҮРДЭХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     МОНГОЛД АЖИЛ ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 23 ХУВИАР ӨСӨЖ, 9.9 МЯНГАД ХҮРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18    

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ ₮22 тэрбумаар вагон түрээсэлнэ www.eguur.mn

Нэрээ шинэчлэсэн "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ 22.6 тэрбум төгрөгөөр вагон түрээслэх тендер зарласан байна.
Тодруулбал, тендерт тусгагдсан өртгөөр
төмрийн баяжмал ачих хагас ачааны 100 ш вагоныг 2025 оны тавдугаар сарын 30-ны дотор,
төмрийн болон жоншны баяжмал ачих хагас ачааны 100 ш вагоныг 2025 оны зургаадугаар сарын 10-ны дотор,
Нурмаг бүтээгдэхүүн ачих хагас ачааны 100 ширхэг вагоны эхний 50-ийг 2025 оны долоодугаар сарын 20-ны дотор харин сүүлийн 50 ширхгийг 2025 оны есдүгээр сарын 20-ны өдрийн дотор актаар хүлээн авч түрээсэлнэ хэмээсэн байна.
Хугацааны хувьд, дээр дурдагдсан вагон нэг бүрийг жилийн хугацаанд түрээслэх аж. Тооцоолон үзвэл нэг вагоны жилийн түрээс 75.3 сая төгрөг болж байна.
Уг тендерийг гурав хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр зарлагдсан бөгөөд материалыг ирэх тавдугаар сарын 19-ний өдрийг дуустал хүлээн авна. Ингэхдээ тендерт тусгагдсан нийт өртгийг "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ өөрийн хөрөнгөөсөө энд онд санхүүжүүлнэ хэмээжээ.
Техникийн үзүүлэлтийн хувьд
73м3 -ээс багагүй эзлэхүүнтэй
65тн-оос багагүй ачааны даацтай
дөрвөн голтой хос дугуйтай
духны хантай тэвштэй
шаландаа нэхийтэй
ачааны хагас вагон нь агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй, үйрмэг, нурмаг, томоохон буталсан ширхгийн ачаа болон бусад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд зориулагдсан байна.
ачааны вагонууд нь хамгийн багадаа нэг бүтэн цуваа болох 50 ижил загварын хагас вагон байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцоход техникийн шаардлагыг бүрэн хангасан байна. Вагонууд нь ачааны вагоны тээвэрт бэлтгэх зорилгоор үечилсэн засвар буюу их засвар болон дунд засварт орж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Түрээслэх вагоны их засвар, бүрэн бүтэн байдлыг түрээслүүлэгч тал бүрэн хариуцна. Шаардлага хангахгүй вагоныг солих, багцыг бүрдүүлэх нөөц вагонуудтай байна.
Ашиглалтын явцад хийгдэх урсгал засвар үйлчилгээг түрээслэгч тал хариуцна.
Түрээслүүлэхээр санал болгож буй вагонууд нь“Улаанбаатар төмөр зам” ХНН болон бусад байгууллагад ямар нэг өр төлбөргүй, давхар түрээсгүй байна хэмээн тусгажээ.
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ нь 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс өмнө "Монголросцветмет" нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан. Анх 2007 оны дөрөвдүгээр сард үүсэн байгуулагдаж байсан бөгөөд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдаа, эрдэм шинжилгээний төсөл, үйлдвэрлэлийн барилга угсралт гэх дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үйлчилгээний газар юм.
Тус газрын захирлаар Дуламдорж Тогтохсүрэн 2024 оны наймдугаар сараас эхлэн ажиллаж байгаа аж. Одоогоор хүчин төгөлдөр уул уурхайн 27 лиценз эзэмшиж байна.



Нийтэлсэн огноо2025-04-21